Монголчуудын сэтгэлгээ ДАРХЛААЖИЖ байна уу?

Aдмин / Нүүр

Үндэсний сэтгэл зүйн онцлог тодоор илэрдэг эрийн гурван наадмаар баяд ноёдын илтэд дээрэнгүй хандлагад дургүйцсэн олон түмэн шударга ёсыг уг үндсээр нь хүсэмжилж, батжуулахаар зорьж байгааг харуулсан үйл явдлууд боллоо. Чингис хаан бээр угаас ихэмсэг тансаг байдлыг бус эгэл дарууг эрхэмлэн нүүдэлчин ухаанаа шүтдэг нэгэн байсныг түүх гэрчилдэг.

Иймд монголчуудын сэтгэлгээ ч хий хоосон хямсага гэхээсээ илүү бодит үнэн ёс суртахууныг дээдэлдэг ажээ. Орчин үеийн сууриншилтын нөлөөгөөр унаган сэтгэлгээний дархлаа бага багаар алдарч гээгдэх тохиолдол ажиглагддаг.

Гэхдээ удамшил ухаан хоёр нь угаас нүүдлийн соёлд тулгуурладаг Монгол хүний ахуйгаасаа өвлөсөн сэтгэлгээний эд эс нь гадна дотроосоо сөрөг цочроо аваад нэлээд эмзэг байдалд орохоороо өөрийгөө сэргээн торддог нөөц тогтцоороо доройтлоо нөхөж эхлэв үү.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.58] 2023-07-19 08:44:50

Буддийн шашинг хүндэлснээр юу нь болохгүй байгаан хүн гэдэг амьтан ямар нэг юманд чин сэтгэлээсэн сүсэглэн дээдлэх ёстой байхаа өнгөрсөэ 30 жилд хүндлэх дээдлэх,итгэх итгэл,ёс суртахуун түй ч алга болсоноор одоогийн залуучууд 2000 оноос хойших залуус эцэг эхээ ч хүндлэх хайрлах сэтгэлгүй хүйтэн, хуурамч,бэлэнчлэх сэтгэлтэй, ууртай, унтаахай, шээж баах,авахыг бодсон, зальтай,өөрийгөө бодсон маш муухай хүмүшжилтэй нөхдүүд үеэрээ гарлаа тэгээд тэднийг яаж хүн болгох уу? Буддийн шашин байх нь хамаагүй дээр

Бид шашинтай ард түмэн мөн үү? [139.5.216.179] 2023-07-19 00:24:50

Өнөөдөр "Цогт тайж" киног зурагтаар үзлээ. Клммунист ёс суртахуун буюу Буддын шашныг үгүйсгэж байх юм. Гэтэл дээрх өгүүлэлд Буддын шашинг бас л үгүйсгэж, Чингсийн үеийн ёс суртахууныг дээдэлж байгаа бололтой. Тэгэхлээр Монголчууд бид Буддын шашинг дагахгүй байх юм уу? Монгол ер нь шашинтай улс уу?

Зочин [202.9.40.235] 2023-07-18 12:54:00

Төрийн минь сүлд, түмний минь заяа өршөөг!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.