"Авлигал хороолол"-ын ард хэн байдаг вэ?!

Aдмин / Нүүр

Улаанбаатарт үер болоход "Авлигал хороолол"-ыг барьж буй нь нөлөөлсөн гэдгийг хаана хаанаа ойлгож байна. Уг нь "Aqua garden", яагаад ч юм "Авлигал хороолол" нэртэй болсон. Сонин л байгаа юм.

Үер болж, үймж сандраад сүйд болж байхад "Авлигал хороолол"-ын захирал гэх залуу гарч ирсэн. Үерийн хамгаалалтын талаар бус барилгын газар, барилга барих зөвшөөрлийнхөө талаар тавлаж буй мэт мэдэгдэл хийв. Том байна аа, тэр залуу. Ер нь бол маш том артай хүн л ингэж пидхийтэл дуугардаг л даа.

"Авлигал хороолол"-ын газар олголт, бас барилгын зөвшөөрөл яаж олгогдсоныг хууль хяналтынхан шалгаад эхэлсэн. Удахгүй нэг "юм" сонсогдох биз. Дагаад Захиргааны шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын, дараа нь 2021 оны гуравдугаар сарын 3-ны шийдвэр яаж гарсан нь ил болно. Тэр үеэр Улаанбаатар хотын удирдлагууд, үүнд хамааралтай шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ч тодорхой болж таарна.

Тэгвэл энэ "хороолол"-ыг хэн хэн нийлж барьсан, цаана нь хэн дэмжээд байдаг вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэхүү "Aqua garden" төслийг "Эм энд Жи констракшн" компани хэрэгжүүлж буй юм байна. Тус компанийн тал хувийг В.Ганбаатар, талыг нь "Бүти"-гийн Г.Батжаргал эхнэр Ж.Туяа нар 25, 25-аар эзэмшдэг.

Төслийн хөрөнгө оруулагч нь Г.Батжаргал, Ж.Туяа нарын 50 хувийг, "Энх багана констракшн"-ийн Б.Энхболд, "Могүмб констракшн"-ийн М.Золбаяр нарын үлдсэн 50 хувийг нь эзэмшдэг "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" компани юм байна. Харин үерийн үеэр мэдэгдэл хийгээд байсан А.Амарбаясгалан ямар нэг хувь эзэмшдэггүй, "Эм энд Жи констракшн"-ийн гүйцэтгэх захирал аж. Ийм байдлаар ил байгаа нь 4-5 компани, тэдний төлөөллийн хамтран "Авлигал хороолол"-ыг барьж байна. Тэгэхээр тэдний ямар эх үүсвэртэй мөнгө буюу хөрөнгө оруулалт яаж тус хороолол руу "урсдаг" вэ гэдэг бас анхаарал татна. Тиймээс АТГ, ЭЦА-ны мөрдөгчип болон прокурорууд энэ бүхнийг шударгаар сайтар шалгаж чадвал "Авлигал хороолол"-ын ард сууж буй улстөрч, улс төр, хууль хяналтынханд нөлөө бүхий этгээд гараад ирнэ дээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

zochin [98.214.171.138] 2023-07-21 20:08:00

ysny undeaga deer zovshoorol ogood baryj baikhad yu xarj suub zobshoorol ogson xumuustei nyshuutgex xeregtei

Улс төр [192.82.70.177] 2023-07-20 18:32:36

Та нар Оюунгэрэл шүүгчийн шмйдвэрмйг уншаад үз. Далан бартсан нт иргэдмйг авулаас сэргийлэсэн гэж бичсэн байгаа. Шүүгч хүн далан хараад иргэд аюулгүй гэж мэдэх огт боломжгүй. Тэгэхээр энэ зориуд Авилга хорлолоыг бармулахад чиглэсэн шүүгчийн дүгнэлт буюу шүүгч илт худлаа шийдвэр гаргасан. Манай олон хүн шүүгчийг шалгуулна гэж ярьж бна, шүүхийн зөв худал хуурмагаас яг одоо салах ёстой шүү

Иргэн [66.181.184.181] 2023-07-20 13:02:44

Хуримын ордны зүүн талын хашааг MSC гэж эрх дархтай компани хашаалж аваад барилга барих гэж байна, одоо хуримнууд эхлэх гэж байхад машины талбайгаа өгч байдаг ямар гээч хариуцлагагүй удирдлагатай газар вэ? Хотын төвд барилга барихгүй гэж амлаад байсан ч цаагуураа энэ хотын удирдлага дийлдэггүй юм бна

Зочин [192.82.84.188] 2023-07-19 09:44:11

Суулт өгөөд хазайсан гэж үнэн үүү

Зочин [202.126.90.58] 2023-07-19 08:54:13

Олон юм ярьж хэрэггүйээ зүгээр л буулга

Зочин [124.158.64.93] 2023-07-18 18:23:16

АН намын 3 тагжгар бас шүүгчид

Зочин [103.26.193.26] 2023-07-18 17:05:43

Одоо орох хүн байхгүйгээ хазайлт суулт өгсөн гэсэн биз дээ усны ундарга дээр барьчихаад.дунд голыг яриад бна.

Зочин [103.57.93.216] 2023-07-18 14:10:46

Дунд голын тухай ярьж бна муу авилгалч хаа хамаагүй туул голыг ярьж анхаарал сарниулах гээд бхаа боль

Зочин [202.126.89.17] 2023-07-18 12:40:30

Шударга л шалгах хэрэгтэй. Аль эрт зохицуулчихаа биз дээ

Зочин [202.126.90.41] 2023-07-18 10:41:10

Б.Энхболд нь барилга хот байгуулалттай холбоотой нэг газрын хурган дарга байх магадлалтай шүү

иргэн [169.253.162.2] 2023-07-18 10:16:16

Ганц хорооллоос болж хот үерт автана гэж юу байхав дээ. Тэр үер юунаас болсныг нь маш тодорхой тайлбарлаад мэдээлэл өгсөн байсан. Тэр яармагийн гүүрийг 1-р хороололтой холбож байгаа гүүр нь голын голдрилыг өөрчилсөн мөн баруун талд бетон зуурмагын үйлдвэрийн газрууд гээд хэд хэдэн шалтгаанууд байсан.

Гомбоо [66.181.160.1] 2023-07-18 12:02:53

Битгий хадуураад байгаарай. Дунд гол ярьж байхад хаа байсан Туул гол вэ?

иргэн [202.21.100.210] 2023-07-18 09:54:40

шударга шалгаад гаргаж ирээд хариуцлага хүлээлгэх чадал манай улсд бий юу

Ardhvv [74.96.0.11] 2023-07-19 00:01:49

Dund gol yrij baihad haduuraad baihgvi shvv ene avilga horoolold avilgachid l oroh baih uur hench tooj orohgvi yvaanda suur ni hazailt yvagdana dahiad daraa jil vvnees ih ver bolvol yana hudaldaj avsan tegeed l duusaa tiim uchraas ard tvmen maan avilga horoololoos hudaldaa hiihgvi baival zohino


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.