Прокурор: "Гацуурт"-ын Л.Чинбатыг яллагдагчаар татсан

Aдмин / Хууль

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа явуулж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий дөрвөн хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Тодруулбал

  • "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатыг "хүнийг алахыг завдсан", "хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэрэгт,
  • тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг "Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн" гэх гэмт хэрэгт,
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Г-г "Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн", "бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан.

Одоо аймгийн Цагдаагийн газраас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.56] 2023-07-22 22:20:41

Ингэж сошиалаар ажлаа хийхгүй ээ. Хүнийг алах гэдэг санаатай гэмт хэрэг. Санаайтай гэмт хэрэг бол үр дүнг хүсэж эсхүл өөрийн үйлдлээр зориуд тухайн үр дагаварт хүргэсэн байхыг шаардана. Завдах гэдэг нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн боловч өөрийн хүсэл зоригоос шалтгаахгүйгээр тухайн үр дүнд хүрээгүй байхыг хэлнэ. Автомашинаар хөөж байгаа нь өөрийнх нь адууг хөөж байгаа хүмүүсийг адуунаасаа холдуулж байгаа үйлдэл болохоос шууд давхиж ирээд дайраад дээгүүр нь гарчихсан биш. Шүүх мэдээж хэрэгсэхгүй болгож л таараа. Ингээд авилгач, мөнгөтэй хүнийг гээд баахан шуугиан болно. Ядаж хүнийг алахаар заналхийлэх ч юм уу тийм зүйл ангиар татах ёстой байсан юм.

Зочин [66.181.160.22] 2023-07-19 20:54:04

Мэдээж , МӨНГӨ - д дургүй ШҮҮГЧ - МАн - ын үед байхгүй ...

У. Ням [202.131.233.11] 2023-07-19 12:13:19

ер нь одоо хулгайч луйварчдын эрин үе дуусах байхаа, хууль хүчний байгууллагууд ажилаа л хийлд ээ, дараагийн сонгуулиар дарамтлагч нарыг чинь авч хаялцанаа

Зочин [202.126.90.67] 2023-07-19 11:49:50

Зодуулсан хүмүүсийг нь яллагдагчаар татаж болохгүй

Зочин [122.201.31.92] 2023-07-19 10:14:11

Ганьсугийн хужаагийн үр сад хэдхэн үеийн дараа Монголд эзэн болж байна шүү

Зочин [66.181.179.122] 2023-07-19 10:11:31

Прокурор л ажилаа сайн хийгээд бх шиг байгаан, шүүх дээр очоод паг...шууд хэрэгсэхгүй...гэхдээ мөнгөтэйнш дээ

зочин [202.9.40.226] 2023-07-19 10:11:00

хашраагаад өг наад муугаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.