Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна

Aдмин / Нүүр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны долоодугаар сарын 18-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга үерийн нөхцөл байдалд шуурхай ажиллаж, хохирол багатай даван туулах зохион байгуулалтыг хийсэн Нийслэлийн онцгой комисс, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УБЗАА болон УСУГ, УБЦТС-ний удирдлага хийгээд нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 21 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 орчим хувьтай байжээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 55 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудаас үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд хохирлын үнэлгээ хийх ажлын явцын талаар тодрууллаа. Дүүргүүд Гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох дэд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд хохирол тогтоох ажил үргэлжилж байгааг хэлж байв.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн 15 зам, талбай, явган хүний 12 зам байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 297 өрх үерт автаж, нэг айл гэргүй болсон. Хан-Уул дүүрэгт 68 өрхийн 322 иргэн, Сонгинохайрхан дүүрэгт 47 өрх үерт өртжээ. Үерийн аманд буусан айлуудад тодорхой байршил зааж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэлсэн. Гэвч иргэд зааж өгсөн байршлыг голж, нүүхгүй гэж байгааг хэлж байв.

Хотын дарга иргэдийн аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэйг онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.