Ус, хөрсөнд хийсэн 57 дээжээс эерэг сорьц илрээгүй

Aдмин / Нүүр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны долоодугаар сарын 18-ны өдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган үерийн усанд автсан орон сууцны барилга, тэдгээрийн гадна зам, талбай, Сэлбэ голын ай сав, суваг шуудуу, далан, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажилласан талаар мэдээллээ.

Тэрбээр, УБЗАА-тай хамтран үерийн усанд автсан орон сууцны барилга, тэдгээрийн гадна зам, талбай, Сэлбэ голын ай сав, суваг шуудуу, далан, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий есөн компани хийсэн.

УСУГ-ын харьяа бохир ус цэвэрлэх долоон байгууламжийн уснаас хими, нян судлалын 28 дээж, нийслэлийн ундны усны зургаан эх үүсвэр, 80 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 гүний худгийн уснаас хими, нян судлалын 194 дээж, хөрсний бохирдлын түвшингээр тогтоогдсон нийт 74 цэгээс дээж авч, лабораторид хүлээлгэн өглөө. 57 дээжээс эерэг сорьц илрээгүй буюу асуудалгүй бөгөөд бусад шинжилгээний хариуг хүлээж байна гэв.

Хотын дарга ариутгал, халдваргүйтгэлийг дахин сайн хийхийг санууллаа. Мөн хариуцлагатай байж, Хот тохижилтын газрыг зориулалтын тоног төхөөрөмжтэй ажиллах хэрэгтэйг онцолж байв.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.39] 2023-07-19 23:48:16

ҮНЭН ҮҮ? Гэр хорооллын нөгөө 200000 нүхэн жорлон урсаагүй, усаар дүүрээгүй, усанд автаагүй гэж үү? Иргэдийг үнэн зөв, бодит үр дүн, мэдээллээр хангаасай. Төр засаг, эрх баригч намдаа тохирсон хариу гаргаад мэдээлээд байна уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.