Үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Aдмин / Нүүр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны долоодугаар сарын 18-ны өдөр болж, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа цаашид хийх ажлын талаар санал хэлсэн юм.

Тэрбээр, Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Мөн гүүрэн байгууламжууд стандартын бус, шаардлага хангахгүй байгаа. Үерийн нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй.

Иймд дорвитой арга хэмжээ авмаар байна. Усны голдирол өөрчилж барьсан шатахуун түгээх станцууд бий. 2020 оноос хойш ус их хэмжээгээр тогтдог 27 байршлаас 17-г нь шийдсэн. Энэ жил таван байршилд ажил эхлээд явж байгаа. Мөн үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [202.55.184.18] 2023-07-19 13:19:23

Зайсангийн гүүрээс баруун тийш голын ай саванд их айл байдаг. Хэн зөвшөөрөл өгөөд яагаад айлууд буугаад байдаг юм болоо? Жил ирэх тусам олон гэрүүд шаваад бохир гэж найгүй. Одоо үерт автаад баахан татварын мөнгөөр тусламж үзүүлэх байх даа. Хотын, дүүргийн, хорооны хүмүүс нүдээ боолгосон юм шиг анхнаасааа буулгахгүй байхгүй,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Зочин [202.126.89.121] 2023-07-19 12:42:03

Маш зөв санаа. Нүүлгээд далан барих хэрэгтэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.