Малчдын даатгалыг төрөөс даах хууль Цэц дээр очих уу?
УИХ-ын хаалтын чуулганаар 20 гаруй хуулийг бөөндөж баталсны нэг нь Нийгмийн даатгалын багц хууль байв. Тухайн үедээ хамгийн их маргаан дагуулсан ч наадмын өмнөх хаалтын чуулганаар хуулийн төслийг сэмхэн баталчихав. Хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр даахаар заасан билээ. Энэхүү заалттай холбоотой маргаан олон нийтийн дунд ч нэлээд өрнөв. Хамгийн гол нь хуулийн гол хэрэглэгч болох малчдын зүгээс төрөөс энэ төрлийн хөнгөлөлт эдлэхийг хүсээгүйд л байгаа юм. Мөн олон нийтийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөөр адилхан хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийн даатгалыг хөнгөлөх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байв. Тэгвэл энэ хуулийн хувь заяа цаашид хэрхэх бол гэдэг нь анхаарал татаж байна.
Хаалтын чуулган дээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Чоно борооноор гэгч зүйл боллоо. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг уг нь намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч баталчихлаа. Бид малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо. Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Хориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдсон учраас малчинтай холбоотой заалт дэмжигдээд байна" гэдгийг онцолж байсан юм.
Тэгвэл Төрийн тэргүүн ямартай ч хуулийн тодорхойлсон заалтад хориг тавиагүй байна. Ерөнхийлөгчийн тухай хуульд, Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хуулийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтан хориг тавина хэмээн заасан билээ. Тэгэхээр хориг тавих хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусах нь. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын гишүүний мэдээлснээр хуулийн тодорхой заалтууд Үндсэн хуулийн цэц дээр очиж магадгүй байна. Зарим гишүүдийн зүгээс малчдын НДШ-ийн 50 хувийг улсын төсвөөс төлөх заалт нь нөгөө талаар ялгаварлан гадуурхсан заалт гэж үзэж байгаа юм.
Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсад НДШ төлөх ёстой 220 гаруй мянган малчид бий. Үүний 25 хувь нь НДШ төлж байна. Бусад 75 хувь нь шимтгэл төлөхгүй болохоор ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөл, өнөөдрийн нийгмийн хамгааллын асуудал баталгаа алдагдаад байна. Малчид хамгийн их эрсдэлтэй ажил эрхэлдэг. Тиймээс НДШ төлж нийгмийн баталгаагаа хангуулах шаардлагатай учраас хуулийн төсөлд малчдын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар, 50 хувийг малчин өөрөө хариуцахаар оруулсан. Ингэснээр улсын төсвөөс жилд 25 тэрбумын зардал гарна” гэсэн тайлбар өгөөд байгаа билээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.88.4] 2023-07-22 07:23:05
ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН УИХ.ЫН ГИШҮҮД ЯЛЗАРСАН МУНХАГ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЛЖ ЯДУУ ҮЗЭЛ БОДОЛДОО ЭРГЭН ОЧ.ЮУН МАЛЧДЫН НДШ.ИЙН 50 ХУВИЙГ ТӨР ХАРИУЦАХ..МАЛЧИД МАЛЫН БУЯНЫГ САНАСАН ТООГОО ХЭЛЖ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТГҮЙ ДУРААРАА ДУРГИЖ.ЯДАРСАН ИРГЭДЭЭ МӨЛЖИЖ БАЙГААГ ДЭМЖДЭГ ҮНЭНД НИЙЦЭХ ҮҮ.ИТГЭЛ СЭТГЭЛГҮЙ УИХ.ЫН ГИШҮҮДИЙГ ХЭЗЭЭ Ч.ДЭМЖИХГҮЙ. МОНГОЛ ХҮН БҮР ЭХ ОРОНДОО ЮУГААР Ч ДУТАХГҮЙ СЭТГЭЛ ХАНГАЛУУН ИТГЭЛ СЭТГЭЛ.ДҮҮРЭН АЗ ЖАРГАЛААР БЯЛХАЖ.АМЬДРАХЫГ ХҮСЭЖ 70 ЖИЛ МӨРӨӨДӨЖ СУУНА ДАА АХМАД БУУРАЙ НЬ.ХҮҮХЭД ЗАЛУУС ХОЙЧ ҮЕ МИНЬ ЭХ ОРОНДОО СЭТГЭЛ ИТГЭЛ ДҮҮРЭН БЯЛХАЖ ДЭЛХИЙГ ЭЗЭЛЖ ЖАРГААСАЙ.
Зочин [202.179.25.185] 2023-07-21 19:10:54
эсэргүүцэж байна,хуулийг эргүүлэн татах хэрэгтэй,МАНгуунуудыг нэгдээд зайлуулъя
Зочин [202.21.121.236] 2023-07-21 09:58:58
Би ч гэсэн 50%-аа төрөөс даалгуулья. Шударга бус шийдвэрийг эсэргүүцэж байна.
зочин [202.21.111.13] 2023-07-21 08:54:41
Энэ бол утгагүй асуудал.Малчид өөрсдөө төлвөл төлнө биз.Бид хүний өмнөөс мөнгө төлөх гэж ажил хийгээгүй ээ.
Зочин [50.99.75.40] 2023-07-21 06:28:21
Халамж хэтэрвэл бэлэнчлэх сэтгэхүйрүү л улам л түлхэнэ, нийгэмд асар хортой үзэгдэл манай малчид өөрсдөө ч Австралын абергин болохыг бас хүсэхгүй байх аа, үнэндээ зарим малчид өөрсдөө төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа шүү!
Зочин [66.181.161.248] 2023-07-21 00:36:35
Энэ асар хортой дэмий хууль
Зочин [202.126.89.61] 2023-07-20 11:12:10
Анужин гишүүн ухаантай биш шоучин авгай. Малчидын НДШ-ыг АНУЖИН чи өөрөө төл өөрөө төл өөрөө төл
Дээрхийг залруулвал ... [139.5.216.179] 2023-07-20 17:56:44
Бичиснийг анхааралтай уншвал "Анужин гишүүн тэнэг шоучин авгай" гэж ойлгогдож байна. Кх!
zochin [122.201.31.79] 2023-07-20 10:58:15
малчид хувьдаа ажиллаж байгаа хувийн өмч нь...
Зочин [202.21.102.231] 2023-07-20 10:24:59
би тэгвэл төрөөс 50 хувь даатгуулмаар байна би бас ажилтан жирийн иргэн байна малчид яахаараа хөнгөлөлт авдаг юм өөрсдийн өмчөө малласныхаа төлөө улсаас даатгалаа төлүүлдэг би тэгвэл улсын төлөө ажиилласныхаа төлөө төрөөс даатгалаа төлүүлмээр байна адилхан байх эрхтэй