ЭСЯ: БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулж байна

Aдмин / Нүүр

Монгол иргэд БНХАУ-д визгүй зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас ажилласан хугацааныхаа цалинг авч чадахгүй байх, залилуулах зэрэг тохиолдол гарчээ.

Тиймээс тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас гаргасан сэрэмжлүүлэг гаргасан байна.

Үүнд "Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5,000-10,000 юаниар торгодог. Хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 50,00-20,000 юаниар торгох хуулийн заалттай тул БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд залилуулахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2023-07-21 16:27:57

Монголд хуулиа яг адилхан болгох нь зүйтэй. Монголд ч ажлын байр хомс байна шүү дээ.

ss [202.126.93.78] 2023-07-21 09:23:22

удахгүй монголчууд бүгд хятад руу явж ажил хийдэг болно. яг л солонгос шиг болно. харж байгаарай, тун удахгүй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.