НАСААРАА ХӨДӨЛМӨРЛӨЖ БОСГОСОН ХӨРӨНГӨ МИНЬ ХЭДХЭН ЦАГИЙН БОРООНД СҮЙРЧИХЛЭЭ
Сэлбэ голын дагуух 60, 61 дүгээр байрны B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг фото гэрэл зургийн студи, оёдол, бөс бараа, үсчин зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж үерийн усанд автаж дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Тухайн ААН-үүдийн зүгээс хохирлын хэмжээгээ тогтоолгохоор ажиллаж байгаа гэнэ. Бид тухайн байранд гэрэл зургийн студи ажиллуулдаг иргэн Л.Чинбаттай ярилцлаа.
-Та энэ байранд ямар үйл ажиллагаа явуулдаг байв?
-В1 давхарт 30 гаруй тасалгаа байдаг юм. Тэр бүрт аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Оёдол, үсчин, хүнс, барааны дэлгүүр ч бий. Энэ бүгд хэдхэн цагийн бороонд л сүйрчихлээ. Миний хувьд гэрэл зургийн студи ажиллуулдаг. Хэдэн арван саяар үнэлэгдэх эд хөрөнгүүд бүгд усанд автчихлаа. Ашиглахаар юм юу ч үлдсэнгүй.
-Хохирлын хэмжээгээ та тогтоолгож амжив уу?
-Тогтоолгохоор л ажиллаж байна. Наадмын амралт таараад ажиллах газар олдсонгүй. Хохирлын хэмжээ хэдэн зуун саяар л хэмжигдэнэ. Зөвхөн миний гэрэл зургийн студи л заалны засвар үйлчилгээнд 40 сая төгрөгийг зарцуулсан. Гэрэл зургийн аппарат компьютер зэрэг тоног төхөөрөмжүүдийг нэмээд бодоход бага биш дүн гарна. Оюутны ширээний араас гараад л хуруу хумсаа хуйхалж босгосон гэрэл зургийн студи минь хэдхэн цагийн бороонд л сүйрчихлээ.
-Та эд зүйлсээ даатгуулсан байв уу?
-Үгүй ээ. Гэрэл зургийн студийг даатгуулах талаар ямар ч ойлголт манайд байхгүй шүү дээ. Ер нь энд даатгалд хамрагдсан аж ахуйн нэгжүүд байхгүй.
-Нөхөн төлбөрийн асуудлаар ямар нэгэн газарт хандав уу?
-Даатгал байхгүй юм чинь хаана хандах билээ дээ. Нийслэлд л өргөдөл өгсөн. Одоогоор хохирлын хэмжээ тогтоох ажлын алба байгуулсан гэх мэдээлэл аваад байна. Ямар нэгэн нөхөн олговрын талаар тухай дуулсан юм одоогоор алга. Бид хуульчаас лавлахад гэнэтийн ослын даатгалгүй бол нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж хэлж байна. Натурын гүүрний энэ орчим бол хотын төвийн “А” бүс шүү дээ. Энд л хэдхэн цагийн бороонд ийм үер бууж бидний амьдралын баталгаа ажлын байрыг устгачихлаа.
-Нийслэлээс та бүхэнд ямар хариу өгөв?
-Одоогоор албан ёсны хариу хүлээж аваагүй л байна. Бидэнд олдсон мэдээллээр бол үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох,үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хэсэг байгуулагдсан юм билээ. Миний ойлгосноор бол энэ ажлын хэсэг нь хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий субъект биш юм байна. Үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй компаниуд хийдэг. Зөвшөөрөлтэй компани үнэлсний дараа бид дүүргээрээ дамжаад нийслэлд хандах юм байна. Ингээд Улсын онцгой комисс хүлээж авч, дараагийн шатны арга хэмжээг авах юм гэсэн. Тэр нь ямар ч арга хэмжээ байх юм, мэдэх юм одоогоор надад алга. Ямартаа ч хохирлын хэмжээгээ тогтоолгохоор ажиллаж байна. Ер нь тэгээд даатгалгүй л бол нөхөн төлбөр авах ямар ч боломжгүй л юм байна. Заавал даатгуулах л хэрэгтэйг 20 орчим жил хөдөлмөрлөж босгосон зургийн студиэ сүйтгүүлсний ард л ойлголоо.
-Та энд байранд үйл ажиллагаа явуулаад ямар хугацаа өнгөрч байна вэ. Үерийн эрсдэлийн талаар танд анхааруулж байв уу?
-Би жил гаруй л болж байна. БНСУ-д хар ажил хийж ирээд л босгосон, үнэт зүйл минь энэ байсан. Голын эрэгт байршил сонгосон нь л бидний хохь болоод салж байх шиг байна. Хороо, дүүргээс хэн нь ч ирж үерийн эрсдэл хэлж байгаагүй. Гэнэт л ийм асуудал боллоо. Ер нь энэ асуудалд газар олгосон нийслэлийн удирдлага, ашиглалтад хүлээж авсан улсын комисст ажилласан хүмүүс гээд шалгавал их асуудал байгаа юм билээ. Яг энэ барилгын тухайд үерийн даланг дотогш нь хумиад барилгаа босгосныг хорооны Засаг дарга яг үерийн үеэр онцолж байсан. Үүний ард том авлигал байна гэж хувьдаа харж байгаа. Зарим мэргэжлийн улсын зүгээс энэ асуудлыг зах замбараагүй хот төлөвлөлттэй холбож байна лээ. Таван төгрөгийн ашиг харж хүлээж авсан энэ байр нь үерт автаж бид хохирчихоод байна л даа. Байр хүлээж авсан улс нь ямар ч хариуцлага хүлээхгүй явж байгаа нь дэндүү шударга бус л санагдаж байна. Мөнгө мөртэй гэдэг шүү дээ. Газрын зөвшөөрөл олгосон нөхдийг шалгах хэрэгтэй. Хэдхэн цагийн бороонд насаараа хөдөлмөрлөж босгосон хөрөнгө маань өмхий үнэртсэн балгас болчихлоо гэв.
Бид үерт автсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох эрх зүйн ямар зохицуулалтын талаар хуульч Э.Энхцэцэгээс тодрууллаа.
-Үерийн аюулд эд материалаараа хохирсон бол нөхөн төлбөр авах эрх зүйн зохицуулалт байдаг уу?
-ААН, хувь иргэн эд зүйлсээ гэнэтийн ослын даатгалд даатгуулсан бол гэрээнд заасны дагуу тодорхой хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой. Даатгуулаагүй бол ямар нэгэн нөхөн төлбөр авах боломжгүй. Жишээ нь айлын байшин галд өртөхөд нөхөн төлбөрийн асуудал хөндөгддөггүй шүү дээ. Үерийн аюул үүнтэй л ижил. Энэ бүхнийг тооцоолж даатгалд хамрагдах нь тухайн хүний ухамсрын асуудал.
-Зарим ААН-ийн зүгээс төрөөс хохирол барагдуулах үүрэгтэй гэх зүйлийг хэлж байна л даа.
-Төрийн хамгаалалтад байдаг ч юм уу эд зүйл үерт автсан бол эрсдэлийн үнэлгээг нь гаргаад эрсдэлийн сангаас санхүүжилт гаргаж засах зохицуулалт бий. Харин хувь иргэн, аж ахуйн нэгжийн үерт автсан хөрөнгөд нөхөн олговор өгөх зохицуулалт байхгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [103.229.121.97] 2023-07-28 00:42:14
Газар зохион байгуулалт гeoдeз зураг авалт нэгдсэн байгуулагын зөвшөөрөл өгсөн хүн хэдэн төгрөгөөр өгч зөвшөөрөл авч байгааг ил гаргаж хурдан хариуцлага тоочиж бас иргэд аливаад их няхуур хандаж ажил үйлчилгээгээ хийхийг бидэнд анхааруулсан том сорил болсон
Зочин [203.98.76.249] 2023-07-26 17:23:42
хотын дарга даамлууд л төлж барагдуулах байх даа. дэлхинй жишиг их ярьдаг хүмүүс дэлхийн жишгээр төлж барагдууулах учиртай
Заас [202.9.46.206] 2023-07-25 01:41:17
Энэ буруутан бол газрын зөвшөөрөл нэртэй нам дагасан өлөн хулгаачууд хурдан шавар амбаараа бариад мөнгөө аваад зугтагсад үериин далан шахаж барсан дэлгүүр авлига хороолол малуудааа энэ лалруудаасл хохирлоо авнашдэээ
Иргэн [192.82.70.23] 2023-07-25 00:10:53
Авлига хорооллын зүүн талд одоо шөнийн цагаар юм бариад л байна..Тэр бас хэний юун барилга юм? Одоо 3 дах дахар дээрээ явж байна
Зочин [66.181.179.63] 2023-07-24 20:10:54
Авилга хороолол усанд автахгүй Голын гольдролыг нариисгаад эд нар үерт автдаг болжээ Нямдаваагаас хохирлоо нэх
Зочин [66.181.160.46] 2023-07-24 17:59:50
хувь хүн яаж үерт энэ байшин автана гэдгийг мэдэх юм бэ. Гакар буруу олгож барилга бариулсанаараа төр энэ эрсдлийг 100 хувь хариуцаж нөхөн төлөр өгөх ёстлй
Зочин [202.9.47.10] 2023-07-24 16:26:29
Амьдрал санаснаар болдоггүй юм.
zochin [192.82.75.135] 2023-07-24 15:11:29
uert tor zasag yamar ch byryygui,,,oorsdooo xicheee
Зочин [202.9.46.234] 2023-07-24 14:59:53
_Ерөнхий менежер байсан Гантөмөрийн тавьсан боржур, явган хүний замын хавтангууд борооны усанд ховхорч урсаж дуусаж байх шиг байна. Аадар бороо ордогоороо орж, Ардын нам, Ардчилсан намын авлигач түшмэдийн боолихойг илрүүлдэгээрээ илрүүлж л байх шиг байна.
иргэн [192.82.91.35] 2023-07-24 14:55:08
Амьд байгаа нь өнөөдөр таны бүтээх Эхлэл дхиад боломж шүү !!!!!!!!
Иргэн [192.82.91.35] 2023-07-24 14:54:07
Үйлчилгээгээ заавал даатгаж үнэ цэнтэй ажиллах хэрэгтэй л юм шиг !!!!!!!Монголд дандаа даатгал татвараас зугтаж бж өөрдөө л Хохирох юм даа !!!!!!!!!
иргэн [66.181.168.131] 2023-07-24 14:29:28
өндөр байр бариад банай гэдэг л авилгад өгсөн мөнгөө гаргаж авах арга шүү дээ . Бээжинд бол хотын энэ бүсэд 5 давхар байр барина энэ бүсэд 9 давхар орон сууц барина тэгээд дахин төлөвлөлт болохоор энэ өндрөөс хэтрэхгүй гээд заагаад өгдөг, 30-40 жил мөрддөг журамтай гэсэн манайд бас тийм хотын бүсйин хууль гаргах хэрэгтэй байна.
Зочин [103.57.94.244] 2023-07-24 11:42:41
Юм болгонд төр засаг эсвэл хэн нэгнийг буруутгах юм өөрсдийн буруу гэж байна уу тэнд газар олгосон хүний буруу, тэнд нь байшин барьсан компаний буруу подвалыг нь түрээсэлсэн бас нэг нөхрийн буруу одоо дэндвэл даатгуул гэж бидэн дээр ирээгүй даатгалын байцаагч нарын буруу гэж хэлэх янзтай монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг хонгилд байрладаг байж борооны ус биш ч гэлээ дээрээс ус алдвал гэж эрсдэлээ бодвол та нар өөрсдөө даатгуулах ёстой бусдаас буруугаа битгий хай мөнгө мөнгө гэж явсаны гай хатуухан хэлье бурхан нгдтэй байдаг юм шүү
Зочин [202.126.89.40] 2023-07-24 11:21:31
Төр засгийн удирдлагад байгаа хүмүүс хууль дүрмээ баримталдаг баймаар юм. Улсын баяр наадам хуулиараа жил бүрийн 7 сарын 11,12- нд болох ёстой биз дээ. Гэтэл одоо газар сайгүй наадам. Нэг л их наадам хэссэн улсууд. Зун намрын дулаан цагт аэил төрлөө амжуулж баймаар юм. Ёстой хэрэг алгаа.
Даатгалхүү [66.181.187.190] 2023-07-24 10:27:59
Даатгал даатгал бас дахин даатгал. Гэхдээ монгол хүн үүний мөн чанарыг хэзээ ойшоодоггүй иймээс даатгуулдаггүй, цаашдаа ч ийм л бна. Маргаашын сүйрлээс илүү өнөөдрийн жаахан ашиг нь дээр гэж сэтгэдэг онцлогтой
Зочин [192.82.71.67] 2023-07-24 09:50:16
Хамаг хураасан цуглуулсан хөрөнгөө алдана гэдэг үнэхээр харамсалтай. Гэвч хувь хүн өөрөө бодолтой, болгоомжтой байх хэрэгтэй шүү дээ. Юм болгон дээр бусдаас бурууг хайгаад байх хэрэггүй. Хороо дүүргийн ажилтнууд аж нэгж, иргэн бүрийг байр түрээслэх бүр очиж анхааруулж, сануулна гэж юу байх вэ. Ер нь тэгээд ийм аюул ойрхон байдаг, хэзээ ч юу ч тохиолдож болно гэдгийг дор бүрнээ санаж, анхаарч авах хэрэгтэй. Аливаа зүйлд дур зоргоороо хандаж, мөнгөөр бүхнийг шийдэж болно гэдэг бодлоо хаях хэрэгтэй. Эцсийн эцэст бидний Монголчуудын замбараагүй, хүмүүжил соёлгүй, тэнэг зан муу муухай зүйлд л хүргэнэ. Хот гэдэг чинь 4 улирлын турш дураараа нүүж, сэлгэж амьдардаг хөдөө нутаг биш гэдгийг ойлгох цаг болсон. Хөдөөнөөс ирсэн хүмүүс хотын соёлд суралцаж эвтэйхэн амьдарцгаа. Мөнгөтэй хүмүүс хаа дуртай газраа далий муруй байшин гэртэй тагз барихаа больцгоо. Дарганцрууд зах замбараагүй газрын зөвшөөрөл олгохоо зогсоо!!! Дэг журамтай болвол үер зуднаас айлтгүй болно
ЗОЧИН [202.126.88.233] 2023-07-24 09:05:48
НААД БАЙРНААСАА ГАРСАН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА ДАА