ӨНӨӨДӨР: Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт болно
Долоодугаар сарын 24-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: МҮХАҮТ-д: БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоо (Янтайн ерөнхий худалдааны танхим)-оос бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт зохион байгуулна.
11.40 цагт: Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын 15 дахь удаагийн "Нүүдэлчин заан" цэргийн хамтарсан сургалт, дадлагын үйл ажиллагаа болж байна. Хамтарсан сургалт, дадлага 7 дугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ.
14.00 цагт: Монголын Хүүхдийн төв номын сан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүүхдийн номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд "Эх хэл бичиг соёлоо дээдлэгч монгол хүүхэд" өдөрлөг зохион байгуулна. Утас: 9311-1152.
-МҮХАҮТ-ын Экспертизийн газраас үерийн хохирлын дүгнэлтийг гаргах хугацаа өнөөдөр дуусаж байна. Тус танхим хөндлөнгийн шинжээчийн буюу экспертизийн үйлчилгээгээр хохирлыг тогтоон ажиллав.
Сэтгэгдэл
Зочин [74.49.167.206] 2023-07-25 04:15:53
Яг нарийн даа бид юу ч чаддаггүй хэвээрээ л байгаа, 20 р зууны эхэнд ийм л байсан бараг хэвээрээ чаддаг зүйл хулгай хийх их зан гаргах өөр юу ч биш?
Зочин [185.17.14.116] 2023-07-24 12:43:34
Өчүүхэн монголчууд Хятадаас 10 төгрөгний уутгнаас эхлээд бүх юмаа оруулж ирдэг байж, Хятадуудыг үзэн ядаад л. Монголчууд аа, хэн ч биш гэдгээ ухаараад, ОХУ ба Хятадын эсрэг битгий цор цор гээд байцгаа!