МОНГОЛД ЯАГААД ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Хүний аж ахуйн хэрэгцээ, эдийн засгийн хэрэглээг хангахуйц бие даасан үйлдвэрлэлийн системгүй улсыг санхүүгийн эерэг түвшинд хүрэх бололцоогүйг аль ч үеийн нийгэм, түүхийн үйл явц нотолжээ
Ямар ч амьтан идэш тэжээлээ нөөцөлж, оромж үүрээ цэгцэлдэг. Хүн ч ялгаагүй асар хурдан хувьсан өөрчлөгдөх нийгмийн хөгжлөө дагаад, техник технологийг хурдацтайгаар дэвшилтэд хүргэн өөрийн тав тухыг хангах, цаашлаад дэлхийн хязгаарлагдмао нөөц баялгийг оновчтой хуваарилахын тулд үйлдвэрлэх сэтгэлгээ маш нарийн түвшин хүрсэн ба улс түмнүүд бие даасан байдлаа эдийн засгийн үүднээс хамгаалах бодлого барьж байна.
Товчхондоо улсын тусгаар тогтнол үйлдвэржих сэтгэлгээ, үндэсний аюулгүй байдалтай хамаардаг. Хоёр том их гүрний дундах Монгол Улс наад зах нь экологийн тэнцвэр, хүнсний аюулгүй байдал, ард түмний амьдрал ахуйд эерэг сайжралт авч ирэхийн тулд өөрсдөө түүхий эдээ боловсруулах цаашлаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь зүйтэй.
Асар их байгалийн болоод хөдөө аж ахуй, соёлын нөөцтэй Монголын хувьд зөв зохион байгуулалтад л орж чадвал хүчирхэг эдийн засгийн дархлаатай түүгээрээ улбаалан дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний геополитик барьж тусгаар тогтнолоо хамгаалах чадалтай болох ёстой.
Үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан нь бүтээгдэхүүнээ дотоод зах зээлд гаргахаас гадна гадаад зах зээл дээр эрчимтэй гаргаж таниулж ихээр борлуулах арга замыг хайхгүйд байна.Бүтээгдэхүүнээ дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлдвэрлэж, Монгол орны хувьд хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй маш ирээдүйтэй салбар тул энэ тал дээр ул суурьтай бодлого шаардлагатай. Харамсалтай нь төр засаг дорвитой бодлого боловсруулсан эсэх нь өдгөө ч тодорхойгүй.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.249] 2023-07-29 12:57:40
Монголд нар, ус агаар шиг хэрэгтэй зүйл бол үйлдвэрлэл.Бид гадны хараат л болох гээгүй бол үйлдвэрээс ухрах гарц байхгүй.
Зочин [203.98.76.249] 2023-07-26 17:26:11
хийгээд байвал өөрсдөө хэрэглээд дахин сайжруулаад дэлхий рүү шидэх боломж байгаа.
Горьдомтхой занаа хая. [192.82.75.41] 2023-07-27 02:54:57
Дэлхийд хэрэггүй. Горьдомхой юм уу? Сайндаа л АНУ, Канад, Японд борлогдно.
Зочин [192.82.91.239] 2023-07-25 13:41:35
Төвийг сахихад хэрэгтэй
Сүржигнэх ч яахав. 35 жилд бид юүнд хүрэв? [66.181.160.76] 2023-07-25 11:21:32
Сүүлийн 35 жил монголын ноос ноолуурыг зарах гэж өчнөөн улсад монголчуудаараа болон гадаадын түншүүдээрээ заруулахыг оролдсон. Эдгээрээс одоо хэд нь амжилттай зарж борлуулж, Монголд ашиг авчирч байна? Ихэнх нь зарахаа больсон, хаагдсан. Япон, АНУ-д л цөөхөн хэдэн борлуулалтын цэг байгаа байх. Бусад бараа бол тохиолдлын шинжтэй борлогдож байдаг болотой. Ашигтай бол ашигтай, алдагдалтай бол алдагдалтай. Ихэнх нь Хятадруу л зарагдах юмдаа.
Дэлхий Монголын бараа бүтээгдэхүүнээр дутаагүй. [66.181.160.76] 2023-07-25 11:13:43
Монголын бүтээгдэхүүн зарж борлуулах тийм ТААТАЙ нөхцөл дэлхийн хаана байгаа юм бэ? ХААНА Ч БАЙХГҮЙ. Рекламдаж, гэрээлж, зарж борлуулахад гарах үнэ ЗАРДАЛ НЬ зарснаас орж ирэх орлогоос ХАМААГҮЙ ИЛҮҮ болно. Үүнд Монголын газар зүйн байрлал, хоёрхон хөрштэй байдал, монголчуудын бизнесийн хүч нөөц шууд НӨЛӨӨЛДӨГ. Дэлхийн улс орнууд өөрийн бүсэд үйлдвэрлэж борлуулах зүйлээ ХОЙШ НЬ тавьчихаад, Монголоос орж ирэх бараа бүтээгдэхүүнийг таатай нөхцөлөөр зарна гэж БАЙХГҮЙ Ш ДЭЭ. Иймд Монголдоо бүтээсэн зүйлээ ОЙР ХАВЬДАА борлуулахаа хичээе.
зочин [202.9.40.106] 2023-07-25 08:10:11
маш зөв санаа бна баярлалаа