Ц.ХУЛАНГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ҮҮ? ЭСВЭЛ?

Aдмин / Нүүр

Яруу найрагч Ц.Хулан “гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, эх орноосоо урвасан” гэх үндэслэлээр шүүгдэн ял сонсоод байгаа. Тэгвэл түүний талаар нийгмийн сүлжээ, олны танилууд, судлаач, нийтлэлч, ажиглагчид янз янзын байр суурь илэрхийлсээр байна.
Монголын Зохиолчдын Эвлэл түүнийг гэм буруугүй, хэлмэгдүүлж байна гэж үзэн суллахыг шаардаж мэдэгдэл гаргаж байсан бол зарим нэр бүхий яруу найрагчид түүнийг гэмт үйлдэл хийсэн нь үнэн хэмээн бичээд байгаа юм.
Өмгөөлөгч С.Болорчулаан өөрийн цахим хаягтаа “Гадаадын тагнуултай хамтран ажилласан юм бол тэр гадаадын тагнуул нь ял авах ёстой байтал тэр нь хаана байна? Гадаадын тагнуулд ял өгөөгүй байж хамтран ажилласан хүнд ял өгөх боломжгүй” гэсэн бол судлаач Д.Ганхуяг:

“Ц.Хуланг шийтгэсэн талаар үгүй ядахдаа дараах зүйлсийг ил тод зарлах ёстой. 1. Аль улсын "тагнуул." Энийг хэлэхгүй бол манай шүүх гадаадын тагнуулуудыг "хайрласан" хэрэг. 2. Алдсан мэдээллийн багцаа тойм. Жи: Цэрэг батлан хамгаалахын, эдийн засгийн, технологийн, улс төрийн, шашны г.м-ийн аль нь. Энийг хэлэхгүй бол цаашдаа дурын шалтгаанаар ямар ч хүнийг барьж шийтгэх явдал чөлөөтэй болно. Энэ чинь ёстой аюул шүү дээ....”
Гэжээ. Харин яруу найрагч Х.Тэргэл:
“Монголыг цаашид дэлхийн буддын шашны төв бүү болоосой гэх үйлсэд хамгийн их хүчин зүтгэсэн эх орончийн дүр бүтээж жүждэг Цоодлын Хулан Монголын соёл шашны зөвлөх хийж байхдаа Шүгдэн, Мүүнийг дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож улмаар 10 р Богд Монголоос тодорсонд бачуурч эх орныхоо нууц гэрээг Хятадуудад маш их хэмжээний мөнгөөр зарж , Хятадын талаас тодруулахыг зорьсон Богдыг дэмжиж эх орноосоо уравсан адгийн хулгайч бузар үйл хийгээд том том бааж эх орончийн хэлмэгдсэн баатрын дүрд хувирч тууж яваа шүү дээ цаана чинь. Бэлээхэн ганцхан жишээ дурдахад л энэ.”
Гэсэн бол Баярмэнд Должинжав хэмээх хүн “Монголоор дүүрэн хулгай, авлига байхад Ц.Хуланд худал хэрэг тохоод ер нь яах вэ дээ. Хэнд ашигтай гэж. Үнэхээр худал байсан бол Ц.Хулангийн ойр дотныхон, мэргэжил нэгтнүүд нь хүн гүтгэлээ гээд хуульч, өмгөөлөгч гээд л гүйгээд, жагсаад л улсаар нэг асуудал болно биз дээ. Тэгээд сайн бод. Ер нь дуугүй л байя. Үнэхээр гүтгэсэн бол цагаатгагдаад гараад ирэх байлгүй дээ.”Гэв
Ц.Хулангийн өмгөөлөг Ц.Оюунбаатар харин “Хулангийн асуудлаар ярина гэдэг хэцүү л дээ. Өөрөө ч мэдэгдэлдээ бичсэн байсан. Ямар ч байсан Монгол Улсын нууцыг задалсан явдал байхгүй. Далай ламд захидал бичсэн асуудал яригддаг. Цэвэр хувь хүний асуудал. Тэр тусмаа түүгээр яллах ямар ч боломжгүй …Түүний биеийн байдал сайнгүй байгаа.Хүмүүнлэг иргэний төр чинь хаана байна вэ” гэх зэргээр сонинд ярилцлага өгчээ.
Нийтлэл Х.Болор-Эрдэнийн хувьд эл асуудлыг геополитиктой холбоо “...Хулан нашниолист яруу найрагчийн хувьд өөрөө өөрийнхөө үзэл бодол, үнэт зүйлийнхээ араас л явж байгаад юманд орцон болов уу гэж бодох юм. Эсвэл би тэгж бодохыг хүсэж байж магадгүй л юм. Ямар ч гэсэн ганц энэ хүндээ биш, ерөөсөө бүх л улсын улстөрийн хавтгай дээр байх ёстой нэг жигүүр зөв зохион байгуулалтад орж, үнэт зүйлээ хүний өөдөөс хараад хүний хэлээр ярьдаг болж байж энэ бүхэн эрүүлжээд явна. Монголд бүх л том улсууд геополитик хийсээр ирсэн, хийх ч болно. Ил тод намуудтай аль болох ил тод хамтран ажилладаг бол энэ мэт золиос гарах эрсдэл багасна. Хөөрхий дөө монголчууд минь, хөөрхий дөө хэдэн муу шүлэгчид минь... нэг л учраа олохгүй л явна даа…” гэж бичжээ.

Энэ бүхнээс ажиглавал Цоодлын Хулан яруу найрагчийн эх орноосоо урвасан эсэх асуудал нь цаагуур их урхагтай ч хуулийн байгууллага шийдвэрлэхдээ хүний эрхийг хангах тал дээр анхаарч өөрсдөө хууль тогтоомжинд нийцэж ажиллах хэрэгтэйг зарим ажиглагчид учирлаж байна. Түүнийг гэм буруутай эсэхийг олон нийт хэлэлцээд хэргийнх нь материалыг нууцаас гаргаад ч шийдэгдэхгүй гагцхүү төр улсын аюулгүй байдал, ардчилал хүний эрх, шударга ёсны зарчимд нийцэх шүүхийн няхуур ажиллагаа л үнэнд дөхүүлэх болов уу. Түүхэн үйл явдлуудын золиосонд ганц байтугай өчнөөн олон хүн хохирох тохиолдол их ч цаг хугацааны явцад аяндаа бүх юм тодорхой болдог. Ц.Хулан удам залгасан маш сайн яруу найрагч мөн. Түүний шүлэг, бүтээлүүдээс эх оронч сэтгэл мэдрэгддэг. Гэвч хөөрхий бүсгүйг гадаадын тагнуулын байгууллага ашигласан байж болзошгүй эсвэл Монголын эрх мэдэлтнүүдийг донсолгох нууц баримтыг тэр гартаа оруулсан эсэхийг өнөө бус хэзээ хойно л тогтоох янзтай. Эл асуудал урхагаараа аль ч талаас нь харсан Монгол улсыг тусгаар тогтнолтой, эрх чөлөөт улс орон байх эсэхийг тодорхойлох хэмжээнд хүрэв үү? Ямар ч атугай олон нийтийн анхааралд өртөөд удаж байгаа энэ үйл явдлын цаана “хэлмэгдүүлэлт” байвал оюун сэтгэлгээнд гүн шингэсэн яруу найрагч бүсгүйнхээ өмнөөс Монголын ард түмэн эрслэн босох нь дамжиггүй юм.


Сэтгэгдэл

ммм [192.82.65.182] 2023-07-29 15:25:46

хятадаас ч тодруулчихаж болох,монголоос ч тодруулж болох богд гээч юм бидэнд ямар хэрэг байнаа?энэ гомо лам нар хэндхэрэгтэй юм бэ?

Зочин [31.32.212.183] 2023-07-28 21:13:08

Hylan yrbagch baisan bol hend ch itgeh arga alga?....

Зочин [66.181.161.110] 2023-07-29 09:35:29

Бузар гэж чи юүг хэлээд байна пастор гуай

Зочин [59.153.113.143] 2023-07-28 21:11:37

Муухай бузар шарын шашны төв бүү болоосой гэсэн бол зөв л бна шдээ. Тархи угаагч бузар шарын шашнаар яахав зүгээр

Зочин [64.119.16.162] 2023-07-28 09:06:48

Tagnuul sain ajillasan gej bodoj bn

Асуулт. [66.181.160.107] 2023-07-29 22:15:27

Тэгээд Монголд өөр хэн шүүвэл чи эрглзэхгүй юм бэ?

Зочин [202.126.89.119] 2023-07-28 09:24:32

Шүүх үнэн зөв шүүж чадсан юмуу? эргэлзэж бн

Зочин [202.126.89.242] 2023-07-28 08:39:22

шарын шашин манай улсад хэзээ ч сайн зүйл авчирч байгаагүйг түүх харуулсан байдаг шүү дээ шашины нууц гэж хэзээ ч байдаггүй байх л даа тэгхээр шашинтай холбоогүй юм бол лам оролцсон байдаг нь ямар учиртай юм бол доо энэ байдлаа харахад хэлмэгдүүлэлт нь үнэн байх нь дээ

Зочин [202.55.188.37] 2023-07-28 08:25:28

Ардчидал -Ил тод байдал гэж 1990 онд ард түмнийг хошгоруулж гарч ирээд төрийн бүх нууцыг ил болгож нууцад хамаарагдах байгалийн баялгийг гадныхантай нууцаар хувааж идэж байгаа МАН АН -ынхан бол жинхэнэ эх орноо худалдсан урвагчид. Юуны чинь ТЕГ вэ ? Хулгайч нарын тавиул байж. Эх орон газар шороо шударга ёс ярьсан хүмүүсийг тагнаж шоронд хийдэг л газар болсон байна.

Зочин [66.181.160.64] 2023-07-28 08:08:39

Агуу нацагдорж, Намдаг, Ринчин бүгд л тухайн цаг үеийнхээ төрийн машины өгөөш болсон байдаг. Энэ бол 2023 он. Цаг төр өөр болсон. Сайн төр сайн цаг гараад ирэхэд ойрхон байгаа. Цогтой эх оронч үгс шүлэг найргаа саяны хурал дээрх шигээ цуурайтуулан унших бизээ.

Иргэн [150.129.143.150] 2023-07-28 06:36:20

Олимпийн аварга ч гэсэн согтуудаа найзыгаа зодож хөнөөсөн байгаа шүү, аварга гэхээр бүх зүйл сайхан харагдах албагүй, яруу найрагч гэхээр асуудалгүй хүн гэсэн үг бишээ, бидний мэдэхгүй ямар ч зан характертайн билээ дээ, бод бод бод ... Могойн эрээн гаднаа Хүний эрээн дотроо

Иргэн [150.129.143.150] 2023-07-28 06:31:40

Тагнуулын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж аииллах нь зүйн хэрэг гол нь нотлох баримттай байх ёстой, язгуур эрх ашиг сонирхлоо бодох нь зөв, үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас хөндлөнгөөс тагнуулын үйл ажиллагаанд оролцож болохгүй, жирийн иргэн мэдэх гээд байх шаардлагагүй

Иргэн [150.129.143.150] 2023-07-28 06:26:41

Нууцаар Шүүхийг бодоход учиртай байхдаа, үндэслэлгүй нотлох баримтгүй гэрчгүй бна гэж байхгүй, шүлэгч яруу найрагч тусдаа асуудал, шүүхийн материал ил болбол МУ тагнуулчаа ил болгох бно, тэхээр сайнгүй шүү, юмыг олон талаас бодох хэрэгтэй, зөвхөн бидэнд харагддаг яруу найрагчаар харж болохгүй

Зочин [192.82.71.190] 2023-07-28 03:10:29

Шуналаа захирч чадалгүй хэрэгт орчихоод хэлмэгдсэн дүр эсгээд хэрэггүй хууль бүгдэд үйлчлэх ёстой!!

Зочин [192.82.71.190] 2023-07-28 02:47:06

Хаана мөнгөний үнэр гарна тэнд д харайлгаж явдаг маш шуналтай авгай!! Шуналдаа хөтлөгдөж нууц материалыг гадагш өндөр үнээр зарсан нь тогтоогдоод байхад хүртэл гүрийж байна!! Найрагч Тэргэл үнэнийг яг голоор нь хэлжээ??

Зочин [192.82.82.55] 2023-07-27 23:34:35

Ил тод байж болдогггүй л юм байх даа. Тэгвэл аль аль талаа буруутгаад байхгүй шүү дээ. Манай эх орон яг яааж хохирсон эс бол яааж хохирох гээд байгааг олон нийт мэдвэл зүгэээр юм дааа. Хөөрхий бүсгүй эх ороноо худалдана гэж иргэд итгэхгүй байгаад хамаг учир байнашдэээ.

Шүүхээс өөр ХЭНД итгэх юм бэ? [192.82.75.41] 2023-07-27 21:31:44

"Мөнгө цагаан, нүд улаан" гэдэг үгс байдаг. Тийм зүйл болсон гэж ойлгосон. 21-р зууны Монгол Улсын төрийн байгууллага болон шүүх 2 үүнийг хамтран тогтоосон. Өөр ямар газраар үүнийг нотлуулах юм бэ? Өөр ХЭН хараат бус байж чадах юмб?

Зочин [202.126.89.159] 2023-07-27 20:50:56

Тагнуул бол тагнуул би тагнуул гээд зарлаад явахгүй шт

zochin [98.214.171.138] 2023-07-27 19:29:35

oilgomjtoi yum baunaa arau myyxai

Зочин [202.126.88.90] 2023-07-27 19:19:53

Хуланг хэлмэгдүүлж байна хэзээч эх орноосоо урвах хүн биш

Зочин [192.82.78.214] 2023-07-27 16:40:04

Оргүй газар овоо босгодоггүй биздээ өөрөө би өвөр монгол найзуудтайгаа уулзаж учирдаг байсан гээд хэлсэн байна тэд нар нь анд уу эсвэл ар нуруу руу хутга далайсан нөхөд үү хэн мэдлээ далэигнуур зангаасаа болж хэрэгт орсон биз

Зочин [202.21.107.26] 2023-07-27 16:21:38

Negnee shorond tarchlahad bah ni hanaj barhirah mongol emegtei - Tergel

Зочин [66.181.161.140] 2023-07-27 21:50:08

Яасан ч их атаа хорсол хонзонтой хүн вэ энэ чинь

Зочин [122.201.21.62] 2023-07-27 20:19:20

Harin tiim lav sain hun bishee ingetlee uzen yadaj bn gedeg

Зочин [202.126.89.19] 2023-07-27 15:50:07

Баттулгад долигнолоо гээд л шоронд хийсэн ш дээ

Зочин [185.17.14.116] 2023-07-27 15:34:44

Урлагийнхан юу болоо гэж гадаадын тагнуулынхантай хамтран ажиллах вэ дээ. Энэ хүүхэн бол өөртөө пи ар хийж байгаа жүжигчин юм.

Зочин [103.161.242.118] 2023-07-27 13:52:02

Ямар ч тодорхой юм алга. Шашинтай холбоотой юмуу гэтэл логик муутай учир утгын авцалдаагүй буддын шашин , мүний урсгалыг хольж хутгасан тэр бүү хэл далай ламд бичсэн захидал, аравдугаар богд хоорондоо утгын ямар ч холбоогүй юм шиг. Яруу найрагч маань чухам ямар хэрэг тариад эх орноосоо "урвасан" ялд унаваа. Тодорхой хэлж бичих ажаамуу. Хүндэт прокуророо....

Зочин [192.82.91.239] 2023-07-27 12:14:38

Золио болгов уу

Зочин [66.181.161.168] 2023-07-27 13:11:58

Өмгөөлөгчийн яриагаар бол христын сүмүүдын өшөө авалт гэж ойлгосон юүн богд могд

Zochin [202.126.89.126] 2023-07-27 11:33:22

Medeej tagnuuliin alba humuusiig elsuulehdee nariin arga baruluudtai bga,sanaandgui tiimerhuu urihand orson bj ch boloh,ooroo ch tiim uildel hiij bgaagaa oilgohguigeer,nom ene teriig chin eveen tetgei geed,ternees bish chi tagnuul hiicheh mongo ogoi gehleer,arai tegei geh hun bish bhaa..

төрийн нууц гэж халхавчилж болохгүй [64.119.18.208] 2023-07-27 10:07:32

Өмгөөлөгчийн ярилцлагыг уншлаа. Тодорхой зүйлгүй хэргээр ял тулгаж гэж ойлголоо. Манай тагнуулын байгууллага тагнуул, улсын нууцаар халхавчилж байна уу? Ерөнхий сайдын харъяалалд байдаг тагнуулын байгууллагад бүрэн итгэж болох уу? БАС л хэлмэгдүүлэлт үү? Байсхийгээд л иргэдээ гадны тагнуул хэмээн яллах болж байна. ЭНЭ нэг биш шүү


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.