Дэлхийн хоёрхон соёл иргэншлийн нэг нь монголчуудынх

Aдмин / Нүүр

Өнөөгийн ертөнцөд нүүдлий, суурин гэсэн хоёрхон иргэншил бий. Хэдий суурин соёл иргэншил хүн төрөлхтөний дийлэнхийн оршихуйн үндэс болж байгаа ч нүүдлийн соёл иргэншил хүний ертөнц мөхөхөөс аврагдах цор ганц дата, өгөгдөл гэж судлаачид үзжээ.
Судлаач Д.Эрдэнэцогтын бичсэнээр

“ Монголчууд ахуйгаасаа юм бүхэн хязгаартай гэдгийг ойлгож, орчлонг хорвоогийн элдэв учир шалтгааныг таньсан ард түмэн. Хэрвээ бид таван тэмээгээ хомнож ачаагаа татаж айргаа исгэж байгаль цаг уурынхаа хатуу ширүүн уур амьсгалаар нэг газраас нөгөөд өдөр сараар нүүдэллэн амьдардаг нүүдлийн соёл иргэншилээ умартаж Дундад Азийн улс түмнүүд шиг устгаад музейд тавьчихаад, дэлхийн шунал сэтгэхүйд автагдан зуслан өвөлжөө болгондоо халуун хүйтэн ус хэдэн давхар хаустай, өөрийн эзэмшлийн тариа ногоо тарьсан эдлэн хэдэн зуун га газартай, хэдэн зуун мянган малтай, тэднийгээ хашаад химийн бордоо тариагаар тултал нь бордож, ашиг орлогоо жилээс жилд улам арвижуулах шуналтай болоод тансаглаад суурин амьдралд шилжээд ирэхийн цагт орос хятадын жирийн иргэдээс өгсүүлээд гадны ямарч хүн орж ирээд ийм суурин ахуйгаар төвөггүй амьдраад эхлэх нь үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд аюул учруулж химийн бордоогоор бордсон мах хүнс нь монгол хүний генетикийн бүтцийг өөрчилж эхлэнэ. Зуугаад жилийн өмнө Орхон Сэлэнгэ хавиар нүүдлийн соёл иргэншлээ устгаад хятад оросууд их хэмжээгээр ирж суурьшиж аймгийнхаа хэмжээнд долоохон тэмээтэй үлдэж байсан гэх гашуун түүх явган яриа ч бий. Тиймээс монголчуудаас бусад хүмүүс дасан зохицоод амьдрах нь бүү хэл толгойд нь орж төсөөлж чаддаггүй нүүдэлчдийн соёл иргэншил, түүндээ захирагдсан хүсэл сэтгэхүйн хэмжээ хязгаараа хэдий чинээ удаан хадгална, энэ нь төдий хирээр бид туурга тусгаар оршин тогтнож чадах үндэс болно.” Гэжээ.

Өнөө үед олон зүйлийн учир шалтгаанаар үндэсний эв нэгдлийг гагнаж хадгалж байдаг үндэстний оюун сэтгэхүйг хагалан бутаргах хараан зүхүүлэх, доройтолд оруулах элдэв төрлийн гадны турхиралт, өдөөн хатгалгын шинжтэй үйл явдлууд ялангуяа нийгмийн сүлжээний хэрэгслүүдэрэ дамжигдан хэрэгжиж байна. Олзуурхуурштай нь хэдий цайлган цагаан сэтгэлтэй ч тайван уужуу монголчууд амнаасаа гарч байгаагаа үйлдлээрээ гүйцэлдүүлэхдээ ул суурьтай ханддаг учраас үймээн самуун үндэсний шинжтэй хямрал нүүрлэхгүй байна. Гэвч олон шумууланд хазуулвал ямар ч амьтан шархаа даахгүй халууран өвчилдөг. Иймд дэлхийн хоёрхон соёл иргэншлийн эзэд болсон бид нүүдлийн соёл ахуйгаараа цэнэглэгдэн аж төрөх нь дархлаагаа хадгалж буй том гавъяа юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.38] 2023-07-31 13:21:27

Одоо харин харин хамгийн бүдүүлэг ахуйтаа соёлоо дэлхийд байхгүй гэж гайхуулах нь харин үнэн байхаар байна.

Гитлерээс илүү зүйл номолжээ. Кх! [192.82.75.41] 2023-07-28 13:54:08

Ийм сонин зүйл бичиж байгаад гайхавш.. Дэлхийн хүмүүс ойлгохгүй. Гитлер ахын сургаалиас илүү чанга үзэл суртал зарлан түгээж болохгүй ш дээ.

Ийм зүйл нийтэлсэн нь ... [192.82.75.41] 2023-07-28 13:55:26

Тэнэг ч юм шиг.

Tolo [195.123.31.122] 2023-07-28 04:19:46

Hahaha...ene bichih baigaa hun, ene jishee awch baigaa sudlaach n joohon c gesen nom unshij bichwel öört n heregtei jum. Estoi soliotoi jum bichij suuh jum

иргэн [66.181.182.171] 2023-07-28 03:29:03

нүүдэлчин (nomad )гэдэг чинь эх орон газар нутаггүй нүүдэллэн амьдартаг цыганууд , бид бол мал аж ахуйтан

Зочин [203.91.115.39] 2023-07-27 17:49:31

Нүүдлийн соёл иргэншил гэж байхгүй. Манайхан civilization гэдэг үгийг буруу орчуулсан. Энэ ойлголт дотор харъяалал, аж төрөх хэвшил, соёл гэх ойлголтууд багтсан байдаг. Мөн хотшил, суурин аж төрөх ёс энэ ойлголттой салшгүй холбоотой. Соёл дотроо хэлний , эд өлгийн, зан үйлийн, шашны, аж үйлдвэрлэлийн, төрт ёсны гээд өргөн хүрээтэй. Бидэнд чухамдаа civilization огт байгаагүй. Бид түүхэндээ civilization байгуулаагүй. Бид бусдын бий болгосон civilization дотор түр хугацаанд харъяалагдаж нааш цааш шилжин оршиж байсан. Бусдын соёлыг өөриймшүүлэн хэрэглэж, сэлгэж сольсоор ирсэн. Бид бол нүүдэлчид. Нүүдэллэн аж төрөх хэв ёстой, холимог соёлтой үндэстэн. Цагаан сар тэмдэглэх уламжлалыг Азийн эртний улсуудаас авсан. Түүнчлэн эд өлгийн, хэлний, хэрэглээний соёлуудыг Энэтхэг, Хятад, Төвд, Европоос импортлон авсан. Шашныг ч гэсэн бусад үндэстнээс л зээлдэн авсан. Монгол өв уламжлал, зан заншил гэж натурал чанараараа өнөөдөр бодьтой байхгүй. Бидний соёл худалдаан дээр суурилдаг.

Зочин [159.223.64.234] 2023-07-27 16:07:56

Тэнэг тэнэг юм зохиогоод л өөрсдийгөө хөөрөгдөхөө боль???

Зочин [159.223.64.234] 2023-07-27 15:28:45

Нүүдлийн соёл иргэншил гэж яг юуг хэлээд байгаа юм бол?

Зочин [202.9.46.36] 2023-07-27 12:14:30

Энэ дэлхий дээр нүүдэлчин үндэстэн олон байдаг.

Зочин [103.254.123.156] 2023-07-27 11:50:44

Гэхдээ танайх чинь яаг нүүдэлчин биш юм бна лээ шт. Цыган , Израил, Тайван нүүдэлчин.

зочин [27.123.213.42] 2023-07-27 11:47:53

Нүүдэлчин өв, соёлыг бид авч үлдэе гэвэл. Хүчээр хотжуулах, ширэнгэн цементээр улс эх орны хөгжлийг үнэлдэг, дүгнэдэгээ болих хэрэгтэй. Хөдөө хээр тал, хот сууринд заавал МОНГОЛ ГЭР соёлыг харуулсан дүүрэг хороолол байж гэмээн Монгол Монголоороо үлдэх юм.Монгол гэр нүүдлийн соёл иргэншлээ ьад шоо үзсэн иргэд олширсон нь бид бүгдийн буруу шүү...

Дорж [202.55.188.94] 2023-07-27 11:35:05

Унэн шүү ард тумэнийгээ л соён гэгээруулэх ойлгуулах олон талаас нь дугнэх ухаж ойлгох ухаантай л болгох ард тумэнийг дахин хумуужуулэх хун болнгох л мэдлэгтэй хун чанартай улсуудын хийх ажил улдлээ дээ

hfdhhjjhjds [66.181.165.89] 2023-07-27 11:15:24

Үүнийг ард түмэнд маш сайн ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд сургалтаар /хичээлийн цаг/ сургах мэдээлэлх хэрэгтэй, Бүх хүн ойлгосон цагт туурга тусгаар оршин тогтнож чадна,


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.