ШЕЗ: Шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүй

Aдмин / Хууль

ШЕЗ-өөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр "Aqua garden" буюу "авлига хороолол"-ын газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрлийг шүүхээс өгсөн гэх мэдээллийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн ажилтан тайлбар өгөв.

Тэрбээр "Aqua garden хорооллын газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхээс олгосон мэт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, шүүхийн хараат бус байдалд халдах үйл ажиллагаа явагдсан. Тус гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа зогсоогүй байна.

Тиймээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "авлига" гэх тодотголтой хорооллын газар эзэмших, барилга байгууламж барих эрхийг шат шатны байгууллагууд хэрхэн олгосон талаарх мэдээллийг танилцуулъя.

Монгол Улсын шүүх нь иргэн хуулийн этгээдэд тодорхой газар эзэмших,ашиглах, барилга байгууламж барих эрх, зөвшөөрөл олгох хуулийн боломжгүй.

Тус хорооллын хэргийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны шүүхийн 147 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Усан парк болгосон захирамжийг хүчингүй болгосон захирамжийг шүүхээс шийдсэн. Ямар нэгэн байдлаар хуулийн этгээдэд шүүхээс газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал байхгүй.

2018 оны Нийслэлийн Засаг даргын А/1111 захирамжаар олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар тус газрын зөвшөөрлийг худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Харин барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр өгсөн.

Дээрх баримтаас харвал шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүйг харж болно" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.82.86] 2023-07-30 08:24:42

Цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа чинь олгож байна л гэсэн үг ш дээ, эргүү шүүхийн авилгалд живсэн малнуудаа

юуны өмнөшез өө цэвэрлэе [64.119.18.208] 2023-07-29 10:17:20

ШЕЗ ажлаа сайн хийдэгсэн бол монголд авлигачин шүүгч байхгүй байсан. Шүүхийн бие даасан байдлаар халхавчилсан АВЛИГАЧИН шүүгч нартай ШЕЗ тэмцэх ёстой. ШЕЗ тэмцэхгүй, авлигачин шүүгч нартайгаа ууссан байна даа

Зочин [103.26.195.35] 2023-07-27 19:45:09

Хуримын ордны урд талд байдаг машины зогсоолын зүүн хэсгийг тэр чигээр нь MCS-ийн охин компанид шилжүүлэн өгсөн байх юм, нийтийн эзэмшлийн газрыг 2017 онд чимээгүй хувийн компанид өгсөн байх юм , хурим найр дөхөж байхад яаж машинуудыг багтаах гэж байгаа юм бол , жирийн иргэдийн эрх ашгийг хөндөж бна даа

Зочин [66.181.161.71] 2023-07-27 19:31:04

Шүүх цуцалсан шиидвэрииг хүчингүй болгосноороо авилгачидад зөвшөөрөл өгсөн л гэсэн үг Тэгээд л нэг их шударга юм хиидэг хүмүүс шиг шүүхиин хараатбус байдалд хөндлөнгөөс оролцлоо л гэнэ Харин ч авилгачидын хараат болчихсон шүүгчид иим юм ярих нь ёстой инээдтэй

Зочин [202.126.89.19] 2023-07-27 15:52:11

Дарга нар л авилгал өвчиж, шүүх хамаагүй

Зараа [202.55.188.116] 2023-07-27 15:38:24

тухайн үед нь хүүш , бидний шийдвэрийг мушгиж хууль зөрчсөн үйлдлээ зогсооно уу гэж болоогүй юм уу, эсвэл шүүх нь шийдвэрээ гаргасан, бусад нь манууст хамаагүй гэсээр өнөөдрийг хүргэсэн юм уу. ажаад байхнээ шүүх нь нөгөө л тэнгэрийн хэлээрээ шийдвэрээ гаргаж нөхдөд боломж олгож гэж ойлгов

инээдтэй [64.119.18.208] 2023-07-27 10:51:14

ШЕЗ - авлигачин шүүгч нараа л хамгаална. Яагаад авлигачин шүүгч нараасаа салахыг боддоггүй юм вэ? ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАР авлигачин БАЯРЦОгтЫГ ЦАГААТГАСАН. тэд АЖЛАА ХИЙСЭЭР БАЙГАА. АВЛИГА хорооллыг аюултай гэхэд авлигачин шүүгч аюул болохгүй хэмээн барилга баригчдыг дэмжсэн шүү. Эхлээд ШЕЗ өө цэвэрлэхгүй бол болохгүй нь дээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.