А.АМАРБАЯСГАЛАН: АВЛИГА ӨГДӨГГҮЙ ҮНЭНЧ ШУДАРГААР ЗӨВ ЯВЖ БАЙГАА КОМПАНИЙГ ОРОЛДДОГ ЮМ БАЙНА

Aдмин / Хууль

"Эм энд Жи" компани буюу "Aqua garden" хорооллын захирал А.Амарбаясгалантай ярилцлаа.


-Та бүхний босгосон хорооллыг буулгах шийдвэр гарчихлаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-"Aqua garden" хороолол, Усан парктай холбоотой худал гүтгэлэг мэдээлэл их явлаа. Манай компанийн нэр хүндэд их халдаж байна. Aqua gar­den хороолол Улаанбаатар хотыг үерт автуулчихсан мэт маш олон ташаа мэдээлэл явсан. Авлига хороолол хэмээх сонин нэрийг манай байгууллагад хаяглалаа. Манай компанийг өөр өрсөлдөгч байгууллагууд доромжилсоор ирлээ. Би бүгдээс нь асуумаар байна. Хэнд хэзээ хэдэн төгрөгийн авлига хаана яаж өгчихсөн юм бэ. Хэн хэнд авлига өгсөн юм. Тийм асуудал байгааг хэн мэдэж байгаа вэ. Өнөөдөр Авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна. Манай компанийн бүх зүйлийг шалгавал ямар шударгаар ажилладаг гэдгийг мэдэх болно. Угаасаа ч маш олон удаа манай байгууллагын үйл ажиллагааг маш олон шалгасан. Юу ч гараагүй болохоор өрсөлдөгч газрууд санаатайгаар авлига хороолол гэдэг нэрийг өгсөн. Өнөөдөр хэн нэгэнд миний хамтрагч болоод найз нөхөд, танил зэрэг манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар авлига өгсөн асуудал байвал би хариуцлагаа хүлээе. Угаасаа огтоос нэг ч төгрөгийн асуудал байхгүй учраас зориудаар бидний ажлыг зогсоохоор ийм нэршил өгч байгаа бололтой.

-Таныг ингэж ярихаар том артай. Ард талд нь хэн нэгэн албан тушаалтан байгаа гэдэг яриа гараад байна. Та үүнд тайлбар өгөх үү?

-Манай компанийн ард нэг ч Улсын их хурлын гишүүн, нэг ч сайд, хотын дарга, хотын удирдлагууд, нэг яамны мэргэжилтэн удирдлага хэн ч байхгүй. Бидний ард хэн ч байхгүй учир зөв зүйлийг хийж байгаа ч гэсэн хийсэн ажлыг минь харлуулж байна. Миний ард би болоод манай компанийн хамтрагчид л байгаа. Дөрвөн үндсэн байгууллага бий.

Монголдоо хийсэн зүйлтэй, дандаа барилгын компаниуд хамтраад энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ компаниуд улсаас нэг ч төгрөгийн тендер аваагүй. Нэг ч концесст оролцоогүй. Үр хүүхэд ах дүүс нь хэзээ Боловсролын сангийн зээлээс зээл авч сураагүй. ЖҮДС зэрэг нэг ч санг бид цөлмөөгүй. Бид үнэнч шударгаараа явж байгаа хүмүүс. Бидний барилгыг барьж байгаа 400 гаруй ажилчид өнөөдөр бор зүрхээрээ хөдөлмөрөөрөө амьдарч байгаа. Ажил хөдөлмөрийг шүтсэн хамт олон, баг ажиллаж байгаа юм шүү. Дахиж энэ компанийн ард хэн нэгэн байгаа мэтээр ойлгосондоо буруу мэдээлэл битгий хийгээч.

-Барилгыг нураах шийдвэр гарчихлаа. Одоо та ямар арга хэмжээ авах вэ?

-Манай барилгыг голын голдирол өөрчилсөн мэтээр яриад байгаа. Үе үеийн сансрын зургийг та бүхэн хаанаас ч олоод харж болно. Голын голдирол гэж зүйлийг Эм энд Жи болоод өөр хэн нэгэн 1 мм, 1 см ч тэр өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаж яваад зохицуулаад ирсэн тэр голдирол яг л хэвээрээ байгаа. Голын голдирол өөрчилж, урсацыг боож хааж үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдэгдэл гаргалаа. Төр хувийн өмчид өөрийн үзэмжээр хандаж болох юмуу. Хэрэв манай хорооллыг нураавал зохих ёс хууль журмаар нь хувийн өмчөө хамгаалах болно. Өнөөдөр миний өмчид халдаж байгаа төр маргааш таны өмчид халдахгүй гэх баталгаагүй болчихлоо. 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй.

-Танай барилга үерийн усанд автсан зураг олон нийтийн сүлжээнд байдаг. Захиалагч хүмүүс байрандаа орлоо гэхэд үерт өртөхгүй гэх баталгаа бий юу?

-Өмнө нь манай барилга руу үерийн ус орсон асуудал байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр 2015 оноос Замын цагдаагийн призер дээр баригдсан Олимпын гүүр буюу шинэ гүүрний явагдсантай холбоотойгоор призерийг бүхэлд нь хаасан. Ингэхэд Энхтайвны гүүрний нэвтрэх чадвар бага учраас дахин нэг зам яаралтай хэрэгтэй гээд "Эм энд Жи" констракшны хэрэгжүүлж буй төсөл болох "Усан парк" цогцолборын хэсэг дээгүүр соёмботой хөшөөнөөс нарны зам орох хэсгийг сэтэлж дундуур нь зам барьсан. Зам барихдаа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, усны урсацыг саатуулах, хэвийн урсгалыг алдагдуулахаар маш жижиг хэмжээний хоолой түр тавьсан. Энэ хоолой нь усыг бүрэн нэвтрүүлж чадахгүй учраас ус хальсан. Халихдаа үерийн даланг нь дундуур нь сэтэлчихсэн учраас тэрхүү ус нь манай барилга руу орсон. Цаашдаа ийм асуудал огт гарахгүй. Усан парк болоод Aqua garden хорооллын хэрэгжүүлж байгаа төсөл үер усны аюулаас бүрэн хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, үерийн одоо баригдсан далангаас дээшээ тэг цэг нь гарч ирсэн. Доошоо огт ухаагүй, дээшээ баригдсан барилга юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.77] 2023-08-03 11:02:14

ХУЦДАГ АВИЛГАЧ ВЭ ЧИ НААД ГАЗРАА ЯАЖ АВСАНАА ШУДАРГААР ТАЙЛБАРАЛЧИХ

Далайн ирмэг дээр байшин барьсан байдаг.Гагцхүү маш сайн судалж чанартай барих нь чухал бх [202.126.88.193] 2023-08-02 16:04:18

Ус голын эрэг орчим барьсан барилга гадаадад их байдаг Харин чанартай бөх бат барих л чухал байх

Зочин [150.129.141.110] 2023-08-02 02:01:36

Цагдаагийн улсууд л хамгаалж далдагнаад бдаг гэсн биз дээ

Зочин [203.98.76.249] 2023-08-01 15:26:06

өөрөө авилгаа өгсөн юм чинь шорондоо морил.

Zochin [202.126.88.98] 2023-08-01 10:33:05

Yum uguugui bol odoo uguh tsag ni bolson bna shdee! Erthen uguud chimeegui bailgahgui dee

ЗОЧИН [103.10.21.10] 2023-08-01 09:30:25

АСАРБАЯСГАЛАА ЧИ ХУУЛЬ БУСААР БАРЬСАН, ХОТЫН ҮЕР УСНЫ ГАЙ, ХЭЗЭЭ Ч НУРЖ БОЛОХ АЮУЛТАЙ БОЛСОН, ТҮМНИЙ ХАРААЛ, ХЭЛ АМ ДАГУУЛСАН ЭНЭ БАРИЛГУУДАД ХЭН ОРДОГ ЮМ БЭ. ҮХЬЕ ГЭЖ ОРОХ УУ. ОЛОН ЮМ ДОНГОСОЛГҮЙ ӨӨРИЙНХЭЭ ХӨРӨНГӨӨР НУРААГААД, НУРАНГИЙГ НЬ ЗАЙЛУУЛААД, ЭНЭ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫГ АНХ БАЙСНААР НЬ СЭРГЭЭГЭЭД ӨГ. ЧИ НУРААЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАДНААС ТУРШЛАГАТАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД АВ, ҮҮНЭЭС ӨНДӨР БАРИЛГЫГ Ч ЯМАР Ч АЮУЛГҮЙ НУРААЖ БОЛДОГ ЮМ Ш ДЭЭ. ӨӨРӨӨР ЧАМТАЙ ЯРИХ ЮМ ОГТ БАЙХГҮЙ.

Зочин [192.82.88.100] 2023-08-01 08:53:48

Буулгаа , хүмүүсийг хохмролгүй болгоо

Дорж [192.82.88.100] 2023-08-01 08:52:34

Яг ингэж худлаа ярина гэдгийг хүмүүс мэдээд яриад байсандаа ,

555 [139.5.216.192] 2023-08-01 08:28:15

шаа бадмаа

зочин [59.153.86.88] 2023-08-01 02:09:57

МАН-ынхан та бүхэн ХКН -ын урилгаар нам,төрийн бүх шатны ажилтнууд чинь айлчлал, ажлын туршлага судлах болон элдэв сургалтанд хятдад очицгоодог. тэдний хууль зөрчиж барьсан барилгыг хэрхэн буулгаж байгааг шууд авч хэрэглээч

зочин [59.153.86.88] 2023-08-01 02:01:21

даравч дардайна ,булавч бултайна гэдэг шиг голын урсацыг боосон нүгэл чинь ердийн усархаг борооны ус хамаг олныг усанд автуулж олон хүний эрх ашиг хөрөнгө эд хогшил бараа мөнгийг үгүй болгож хохирол учруулан илэрсэн үнэнийг хаашаа хийх гэж биеэ өмөөрч солиорч байгаа юм бэ .ямарч их устай бороо орсон үед СЭЛБЭ ГОЛ даландаа багтан урсаад өнгөрдөг байсан 1966 оны их үер ,1982 оны үерт одоогийнх шиг ингэж байгаагүй . голын гольдролд байшин барьж олз олно гэсэн муйхар шуналаа тат тэртэй тэргүй байшин чинь борлогдох нь эргэлзээтэй

Зочин [103.26.194.164] 2023-07-31 23:54:28

Жүжигчин гар вэ? Эд нар игэж худлаа жүуиг тоглоод цаг хожоод байгаа байх шүү!!!

Муу нуухаар сайн илчил [192.82.73.29] 2023-07-31 22:02:17

Ингэж худлаа ярьж олон түмнийг хуурна гэвэл эндүүрэл биз дээ,миний дүү нар. Түүний оронд сайн илчилж,үнэнийг өчиж, энэ нийгмийн бузар булайг олон нийтэд ил болговол хэрэгтэй биш үү

1115 [192.82.80.197] 2023-07-31 21:57:41

битгий шаагаад байгаарай.тэнэг хүн хуурч байгаа юм шиг

Зочин [192.82.82.62] 2023-07-31 20:35:17

Тэнэг хүнч гэсэн усан дунд барьчихсан байгааг харж байгаа. Иргэд газар шорооны ажил эхэлмэгц л эсэргүүцээд эхэлсэн шүүдээ. Иргэд ,ААН-д үүссэн хохирлыг танайх төлөлцөж л таараа. Эхнээсээ игэдийнхээ үгэнд орохгүй даан ч яаавдаа.

Еэ бурхөн минь .. [59.153.86.98] 2023-07-31 20:13:39

Монгол улс одоо л 1 авилга өгөхгүй барилга барьж эхэлж бна даа.байрны үнэ сайхан буух байхдаа

zochin [66.181.179.63] 2023-07-31 18:33:39

sh.aa.na biz chi muu tanaih avliga uguugui ene gazraa yaj avsanaa notolchih l do teguul...duudlaga hudaldaagaar avaagui ni lavtai dag ..

Зочин [66.181.160.77] 2023-07-31 17:59:58

Дунд голын урсац дээр барьсан,хотын төвд ус урсдаг голын голд шүү ар нь том байж энэ зөвшөөрлийг авсан

Зочин [203.98.76.249] 2023-08-02 14:07:37

хуулийнхан хуулиа мэддэггүй тоодоггүй юм шүү дээ. тэднийг эхлээд хорвоо дэлхийгээс хөөж тонилгож байж хууль ярь

Зочин [64.119.21.193] 2023-07-31 18:48:47

Гол усны голдиролоос дор хаяж 50-100 метр ч билүү барилга барихыг хориглосон заалт зөрчсөн байгаа чинь л танай барилгыг нураах дэлбэлэх үндэслэл болно шүү дээ! Хууль үөрчсөн л байна тэгээд л болоо !!! Нураах нь маш зөв !!!

Зочин [120.17.123.233] 2023-07-31 17:55:49

Humuust hashaanii gazar oldohgui bhad hotiin tuvd iim gazar yaaj avdgiin zaagaad uguuch agaa

зочин [66.181.187.109] 2023-07-31 17:30:17

голын сав газарт усны гольдрол нарийсгаж барьсан ямарч барилга байгууламж өөртөө болон нарийсгасан хэсгээс дээших газар барилга байгууламжид үерийн ус цуглуулдагийг саяны бороо харуулсан шүү дээ

Зочин [178.165.205.48] 2023-07-31 17:03:10

Энэ 3 барилга авлигаар боссон нь үнэн. Гэхдээ зөвхөн энэ 3 руу дайраад байгаа нь таалагдахгүй байна. Баянмонгол, стадионыг тойрсон байрууд авлига биш үү? Тэр битгий хэл талбай өндөр барилгууд ч авлигаар боссон. Шангриллаг яагаад дурдахгүй байгаа юм? Барьцах эрх надад бий шүү

Зочин [64.119.21.193] 2023-07-31 18:51:00

Юун барьцах энэ тэр гээд солиороод асуудлыг бүрхэгдүүлэх гээд бгаан ? Энэ Авилга хороолол чинь урсаж байсан гол дунд барьчаад бна... тэхээр нураах нь түмэн зөв !!!

Зочин [202.126.89.48] 2023-07-31 15:28:39

Усан парк барина гээгүй бил үү Анх эхлэхдээ ямар суртчилгаа хийж байлаа Эхлээд ядаж түүнийгээ барьчихгүй дээ

Зочин [66.181.161.226] 2023-07-31 15:24:11

Заавал ашиглалтад оруулаарай. Сайхан бүтээн байгуулалт хийж байгаа шүү. Ажлын амжилт хүсье. Ашиглалтад орсны дараа эсэргүүцээд байгаа хүмүүс ичихгүй орно дөө.

Зочин [202.126.88.118] 2023-07-31 19:06:55

Buulgah ni zov busdadaa surgamj bolno

Зочин [202.170.73.226] 2023-07-31 15:09:54

Ardaa hungui compani iim hotiin tuvd 24 davhar bair barij zuvshuurul avch chadah uu?


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.