МҮБХ: М.Балжиннямын барилдах эрхийг хязгаарлажээ

Aдмин / Спорт

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын хурал долдугаар сарын 28-нд болж, мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэж аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг хугацаатай хязгаарлажээ.

Мэдэгдэлд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг харгалзаж:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

– 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

– 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,

– 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч М.Балжиннямыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэж байна гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [173.66.93.130] 2023-08-01 09:43:25

Гэмт хэрэг хийсэн хүнийг зөвхөн барилдах эрхийг нь түр хасаад л болоо юу ? Торгох , цагдах зэрэг бусад хууль үйлчлэхгүй юу ? Хууль ингэж хэрэгждэг учир энэ нийгэм өөдлөхгүй байгаа бусуу !!!

Шудрага байя л даа [64.119.16.79] 2023-07-31 23:29:19

Жудаггүй бүдүүлэг бөх.Хүнийг ямар муухай доромжиллоо.Ингээд л боллоо юу? Зөрчлийн хуулиараа тооцож ял өгөхгүй яасын.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.