ОН ГАРСНААС ХОЙШ 61 МЯНГАН АВТОМАШИН ИМПОРТОЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн: -Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 336 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон гэж бүртгэгдсэн бол ихдээ 478 мянга бүртгэгдсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон. Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байгаа бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан" гэлээ.

Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл шаардлагыг тодорхойлжээ. Энэ хүрээнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзварын судалгаа гарчээ. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээвэр гэдгийг тодотгож байв. Түүнчлэн он гарснаас хойш буюу эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байгаа юм.


Сэтгэгдэл

санаа зовнигч [139.5.216.141] 2023-08-02 10:42:46

Зөв, буруу талдаа хүрдтэйгээр нь ялган тоог нь мэдээлж байгаасай. Зөв талдаа хүрдтэй автомашины импортын татварыг ядаж 50% хөнгөлдөг болчихвол ослын тоо буурах нь гарцаагүй шүү.

zochin [150.129.142.158] 2023-08-02 07:05:49

Одоо энэ хуучин машины импортыг зогсоох хэрэгтэй!!!

Зочин [185.17.14.116] 2023-08-01 23:49:34

Хэдий болтол Монгол Улс Японы хогийн цэг болох вэ?

Зочин [192.82.91.192] 2023-08-01 21:43:56

Зарим хууль дээр анхаарах юм байна. Тээврийн хэрэгсэл 72 цагын дотор бүртгүүлж дугаараа авна гэдгээс болж улсын дугаартай машин ихэссэн энэ 61 мянган машин бүгд дугаартай байгаа тийм мөртлөө хөдөлгөөнд ихэнх нь оролцохгүй зах дээр эзнээ хүлээгээд зогсож байгаа

Зочин [202.126.88.103] 2023-08-01 20:08:54

дугаарын хязгаарлалтыг хотын төвийн зарим зогсоол дээр хиймээр байна . Яагаад гэвэл дугаар нь явдаггүй машин өдөр өглөө эрт гараад зогсоол дээр ирээд 8 цагаас 20 цаг хүртэл бүтэн 12цаг зогсоол дээр байгаад ........

Зочин [202.9.46.58] 2023-08-01 18:21:29

Таванбогд компани хурдан японоос захиалсан машинуудыг хурдан оруулж ирээч.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.