МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД ЖАЛГАНЫ ХОГ БОЛЛОО

Aдмин / Нүүр

Монголын хүн амыг түүхийн турш өлсгөлөн, зовлонд нэрвэгдүүлэхгүй гэдэс цатгалан мөр бүтэн өдий хүргэсэн ахуй бол таван хошуу малын ашиг шим. Гэтэл өнөөгийн зуунд малынхаа бэлчээрийг сүйтгэж уурхайн баялаг гэгчийг хуу хамаад баян цатгалан амьдрахаар улайрцгааж, олдсон жаахан мөнгөн дээрээ улай үзсэн хэрээ мэт шаагилдацгаах. Өнөөдөр улсын хэмжээнд малын гаралтай түүхий эд арьс, нэхий, ширийг худалдан авч экспортлох зориулалттай томоохон цэг ганцхан бий нь Эмээлт зах юм.

Эмээлтийн ханшаар малын арьс шир 1500 төгрөг буюу тал талхны ч үнэгүй байна. Түүгээр ч үл барам Эмээлт орчимд малын арьс шир дүүрэн овоолоостой агуулахад багтахаа байсан нь өмхийрч ялзарч жалга дүүргэх хэмжээнд хүрчээ. Малын гаралтай түүхий эдээс хүнд хэрэггүй зүйл бараг үгүй.

Ашиглаж боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал арьс, үс, ноос, яс цус, ялгадас гээд бүх юм нь хэрэгтэй.Хонины ноос, аргал, хоргол хүнсний ногоо тариалахад хамгийн хэрэгтэй, ислэг бордоо болдог.

Харин ясыг шатааж тос гаргаж авдаг төдийгүй БНХАУ-д адууны ясаар кальцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмчилгээнд хэрэглэдэг болсоор уджээ. Таван хошуу малын өлгий Монгол оронд харин малчдын малын бэлчээрийг шахаж хавчих бодлогоор түрэх агуулга бүхий зүйл яригдаж эхэлсэн нь нийгмийг бухимдуулаад авсан. Малын түүхий эдээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй тэр ч бүү хэл зөв менежмент хэрэгжүүлбэл уул уурхайгаас ч ашигтай ургадаг баялаг гэдгийг төр засаг хэзээ ухаарах вэ?


Сэтгэгдэл

Баясаа [60.31.125.150] 2023-08-05 17:44:20

Улсын түүхий эд боловсруулах үйлдвэртэй болох хэрэгтэй ш дээ тэгж баялагаа зөв ашиглаад эхлэвэл малчидаа дэмжинэ эдийн засагт ч дэмжлэг болоод л явчих зүйл дээ

Зочин [66.181.176.76] 2023-08-05 01:57:36

Женкогийн хорлолын үр дүн шүү дэ.

Зочин [122.201.24.187] 2023-08-04 09:09:26

МАН ын 10% Даваасүрэн дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийг гацаанд оруулсан гэж байгаа.МАН ын бодлого юм даа

Baagii [108.14.7.223] 2023-08-03 19:32:11

Battulgiin hashaand buulga

Рекламдаж чадахгүй, борлуулж чадахгүй, цээрлүүлж чадахгүй. [66.181.181.176] 2023-08-03 18:22:12

Чадвал ч их юм бүтээж, их мөнгөхийж болно. Даан ч чадахгүй л дээ. Капитализмын үед аливаа бүтээсэн бараагаа рекламдах, гэрээлэн борлуулах, гэрээг зөрчсөн этгээдийг цээрлүүлэн хашраах ЧАДВАРТАЙ байх ёстой. Гэтэл монголчууд бид эдгээрээс юүг хийж чадсан юм бэ? Яахав, барааг бүтээчихье, тэгээд яах юм бэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.