БНСУ-ЫН АНСАН ЭМНЭЛЭГТ МОНГОЛ ИРГЭНЭЭС ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ
БНСУ-ын "Korea" их сургуулийн дэргэдэх Ансан эмнэлэгт монгол иргэнээс гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тодруулбал энэ оны долдугаар сарын 28-нд Солонгосын их сургуулийн Ансан эмнэлэгийн эмч нар монгол иргэнээс гурван ихэр хүүхдийг кесар хагалгаагаар эсэн мэнд төрүүлсэн байна. Хүүхдүүд дутуу төрсөн тул нярайн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн шаардлагатай сувилгааг хийсэн бөгөөд биеийн байдал нь бага багаар сэргэж байгааг Ансан эмнэлгийн зүгээс хэлжээ.
Ансан эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн профессор Сон Гван Хэм "Хүүхдүүд эмнэлгээс гарсны дараа гэр бүлийнхэнтэйгээ эрүүл саруул өснө гэдэгт итгэж байна" хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: Korea University Ansan Hospital
Сэтгэгдэл