БШУЯ: Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцаллаа

Aдмин / Боловсрол

62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. 3 дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байв.

Тиймээс энэ барилгын гүйцэтгэгч Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцлаа. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, төрөөс дахин дэмжлэг авах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл хэлж байв гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Ариунаа [192.82.87.20] 2023-08-03 21:47:33

Ямарч зовлонтой юм бэдээ.хүүхдүүдийн төлөө гэгээлэг зүйл хийж бна гээд хэт их шуналгүй хийчихэж болоогүй юм бхйхдаа.тэндэр олгосон хүмүүстэйн цуг хариуцлага тооцмоор юм.тухайн үед болох болоод авч өгөлцсөн байж таараа.гэрээг цжцлаад өөр хүмүүст өг..гэхдээ хугацаандаа дуусгаагүй хариуцлага тооц

Зочин [66.181.180.150] 2023-08-03 11:07:38

тэднийг тендерт шалгаруулсан этгээдүүдийг хамтад нь хариуцлагад татах ёстой

Зочин [188.162.254.78] 2023-08-03 09:45:27

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.