УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД 5, 6-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Aдмин / Нүүр

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хот орчимд 8 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө, 5, 6-ны өдөр бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Хүчтэй усархаг аадар борооны улмаас уулын уруйн үер бууж авто замын зорчих хэсэг, зам гүүр эвдрэх, айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламж үерт өртөх, автомашинтай иргэд үерийн усанд урсаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өчигдөр орсон аадар борооны улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүр “Боса” сүлжээ дэлгүүр, авто зам усанд автаж 2 автомашиныг татан гаргаж, мэргэжлийн байгууллагууд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллалаа.


Сэтгэгдэл

Цаашид бүр ихэснэ [66.181.161.235] 2023-08-06 13:34:22

Цаашид үер усны аюул бүр ихэснэ. Мөс хэлбэртэй байсан ус дэлхийн дулаарлын улмаас хий, шингэн төлөвт шилжиж байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.