С.АМАРСАЙХАН: ҮЕРИЙН ҮЕЭР ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДСАН ДӨРВӨН ХҮНИЙ АР ГЭРИЙНХЭНД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Aдмин / Нүүр

УОК-оос үерийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг зөвлөлөө.

Шадар сайд С.Амарсайхан "Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг байгалийн гамшиг, аюулд амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний эмчилгээ оношилгоо болон бусад асуудалд УОК болон нийслэл, дүүргийн Засаг даргын зүгээс анхаарч ажиллаж байна.

Цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Тариат багийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа байсан хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амь эрстэж, нэг нь эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа мэдээлэл ирсэн.

Наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг хүсье.

Зэвсэгт хүчний 150 алба хаагч үерийн голомтод ажиллаж байна. Мөн хэрэгтэй техник хэрэгслийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж байна" хэмээн хэллээ.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, авто зам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1,019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 250 алба хаагчийг үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд татан оролцуулж байгаа юм байна.


Сэтгэгдэл

иргэн [122.201.22.208] 2023-08-07 13:43:41

чи юу бүтээчихээд ажил хийж байгаа хүмүүсийг малаар н I дууддагийн харин ч сайн ажиллаж байгаа.би алий ч танихгүй

зочин [122.201.19.99] 2023-08-07 11:55:09

Сумьяабазар Амарсайхан хоёр наад ширэн нүүрээ болиод ухамсартайгаар ОГЦОРООЧ хоёр малааа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.