Гамшигт өртсөн өрхүүдийг халамж, дэмжлэгт хамруулж, цэвэрлэгээ ариутгал хийнэ

Aдмин / Нүүр

Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас хохирсон иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар УОК-оос мэдээлэл өглөө. ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Баянзүрх дүүрэгт газар олголт хийсэн хүмүүсийн асуудлыг авч үзэх ёстойг иргэд хэлж байсан. Улаан цайм уулын үер буудаг хэсгүүдийг тэгшлээд газар олголт хийгдсэн. Иймээс үер усны гамшигт өртөх, орон гэр, амь насаа алдах нөхцөл байдал үүссэн учир тэнд буусан иргэдийн буруу гэхээсээ илүүтэйгээр хэн газар олгосон, үер усны замыг хааж газар олгосон бол үүнээс сэргийлэх ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийснийг харах ёстой гэж бид үзэж байгаа.

Дэлхийн зөн ОУБ, НҮБ-уудтай хамтран өөрийн төсөв санхүүгийн хүрээнд гамшигт өртсөн айл өрхүүдэд орон гэр, хүнс, бараа материалын дэмжлэг үзүүлнэ. Цэвэрлэгээ, ариутгал хийх санхүүжилтийг хуулийн дагуу ХНХЯ Онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулна.

ОБЕГ орон нутагт хороо бүрд ажилтан байдаггүй. Халамжийн ажилтан, хэсгийн ахлагч нар онцгой нөхцөлд УОК-ын үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Нэн түрүүнд гамшигт өртсөн айл өрхүүдийг холбогдох халамж, дэмжлэгт хамруулж, цэвэрлэгээ ариутгалыг хийнэ" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.68] 2023-08-07 16:00:27

сбд, 1р хорооны айлууд яах вэ?

Юү ч болохгүйдээ. [66.181.181.176] 2023-08-07 16:08:24

Яах ч үгүй. Даатгалгүй айлууд юү ч үгүй үлдэнэ. Ганц хоёр буяны байгууллагын тусламж авах байлгүй. Тэгээд л боллоо. Өөр яана гэж бодсон юм бэ? Яахав, 2024 оны сонгуулийн үеэр янз бүрийн амлалт сонсох байлгүй, гэхдээ тэр нь ажил хэрэг болох юү л болдоо.

Хариуцлага тооцно гэсэн үү? [66.181.181.176] 2023-08-07 15:50:58

Хэнд ч одоо хариуцлага хүлээлгэж чадахгүй. 1-т, газрыг буруу газарт дээр үед олгосон. 2-т, буруутай хүмүүс нь хэдийнээ огцорчихсон, тэтгэвэрт гарчихсан. 3-т, газрыг нийслэлийн удирдлагын "хууль ёсны" шийдвэрт үндэслэн олгосон. Ийм байхад хэнд хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм бэ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.