Монгол Улсад он гарснаас хойш 365 515 жуулчин иржээ
Монгол Улсад 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 8 дугаар сарын 7-ныг хүртэл 365515 жуулчин иржээ. Өчигдрийн байдлаар 3540 жуулчин ирсэн ба нийт жуулчдын 19,8% буюу 72403 нь БНСУ-ын жуулчид эзэлж байна.
Ирж буй жуулчдын 40.65 хувийг ОХУ, 19.63 хувийг БНСУ, 16.89 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.
Сэтгэгдэл
Тооны хойноос битгий хөөцөлд. [66.181.181.176] 2023-08-08 23:54:16
Оросууд ихэнх нь дайнд явахгүй гэж л цэрэг татлагаас зугатаж Монголд ирсэн. "Үгүй" гээч. Манай аялал жуулчлалын яам үүнийг мэдэж л байгаа. Лросын жуулчин 40 гаруй хувьд байгаад битгий хөөр. Энэ тоо манай жуулчлалын салбарын ололт биш, харин Украйны дайны тусгал юм.
Зочин [59.153.114.159] 2023-08-08 17:32:31
Мөрөөдөлийн эрх чөлөөт баруунруу дайжин Монголоор дамжин зугатаж байгаа "жуулчин" нэрт Оросуудыг хасвал оны эцэс гэхэд үсрээд л 450 мянган жуулчин Монголд ирсэн тоо гарахаар харагдаж байна даа. Энэ нь Ковидийн өмнө өх 570 мянган жуулчин жилд авдаг байсан дундаж тоонд хүрэхүү үгүй юу гэдэг эргэлзээтэй .