Ц.Дэмбэрэл: "Эрдэнэт"-ийн Ш.Отгонбилиг бусдаас илүү гүн сэтгэдэг, бүр тасархай байсан...

Aдмин / Нүүр

Сэтгэх чадвар ба ЕБС

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Сэтгэх чадварыг ЕБС-д зааж болох уу?

Когнитив сэтгэл судлаачид СЭТГЭХ ЧАДВАР-ыг эрэмбэлдэг. Тодруулбал, сэтгэн бодоход доод, дунд, дээд гэсэн гурван эрэмбэ бий. Хүмүүс хоорондын ярианд энэ байдал их тод илэрдэг. Цөөхөн хүн нэлээд гүн бодол шаардсан цэцэн цэлмэгдүү яриа хөөрөөтэй байх бол олонх нь тийм биш, бас зарим нь бүр өнгөц сэтгэдэг. Сэтгэн бодож байгаа энэ байдал нь цаашдаа ажил хэрэг болно. Дууны үг хүртэл тийм бөгөөд дуулж байгаа дуучин нь бас тийм. Шүлэг, зохиолууд бас тийм. Хэдий чинээн гүн сэтгэж хийнэ, ажил үйл нь мөн тийм гүн бат болж үлдэж хоцордог. Хэн дээд эрэмбээр сэтгэнэ, түүний бүхий л ажил үйлс нь дээд түвшинд биелдэг болжээ. Энэ үг хүн бүрд хамаатай. Хүн бүр л сэтгэж, бодож байгаа учраас ингэж үзнэ.

IQ төвөөс ажлын шугамаар 2000 оноос өмнөх үеийн арваад хөдөлмөрийн баатрыг судалсан. Тэд үнэхээр л бусдаасаа илүү гүн сэтгэдэг, тэрнийхээ ачаар БААТАР цол авсан байна лээ. Ц.Намхайнямбуу баатар их өөр сэтгэж, бодож, ярьж байсан. Эрдэнэтийн Ш.Отгонбилиг бүр тасархай байсан. Уулзаад 5 минут болоход л шууд мэдрэгдэнэ.

Ийм онцгой онч сэтгэдэг хүмүүс олон байвал улс гэр маань урагшаа суга дэвшинэ. Бусад нь гоц сайхан сэтгэдэг хүмүүсээс үлгэр авна. XXI зуун бол ОЮУН СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРИН болохоор хүмүүс аяндаа түүн рүү зүглэдэг ажгуу. Иймээс хүүхдийг аль болох багаас нь сэтгэн бодох ур ухаанд сургахыг чухалчлах боллоо.

ЕБС-ийн сурагчийг зүгээр л ЧИ СЭТГЭ, ЧИ БОД гээд шахаад байвал бүтэх болов уу?

Ёстой болдоггүй юм чинь тэр. Сэтгэх арга гэх тусдаа технологи бий. Сандал хийх чинь технологитой. Зүгээр баахан мод авчраад энд тэндээс нь хамаагүй таслаад цохиод байхаар сандал болчихгүй ээ. Би бодож сурна, би сэтгэж байна гээд нүдээ аниад зүүрмэглэн суух, эсвэл баахан мэдээлэл хольж хутгаж эмх цэгцгүй донгосох, өөрийн хүсэл шунал, сэтгэлдээ баригдаад бусдыг хараах юм уу магтах энэ бүгдийг сэтгэн бодохуй гэж үзэхгүй. Хэрвээ та сэтгэж, бодож байгаа бол заавал өмнөхөөсөө илүү сайн үр дүнд хүрэх ёстой. Ингэхийн тулд тодорхой арга, тодорхой багаж хэрэгслийг ашиглана. Эдвард де Боно нарын мэргэжлийн судлаачид тийм арга хэрэгслүүдийг (ЭССО, Долоон малгайн арга гэхчлэн) хэсэгчлэн боловсруулжээ. Түүнийг хүүхдэд ЕБС-д байхаас нь эзэмшүүлэх учиртай. Манай IQ төвийн THINKING SKILL- СЭТГЭН БОДОХУЙ сургалт үүнд чиглэдэг. Монголын ЕБС- ийн багш нарт үүнийг зааж сургамаар байдаг. Багшийг мужаан, хүүхдийг мод гэе. Тэгвэл хүүхдээр сандал хийе гэвэл сандал хийх технологио багш өөрөө мэдэж байх ёстой болно. Бас багажтай байх ёстой. Гэтэл манай багш нарт тэр технологи нь ч, багаж нь ч байхгүй. Тодруулбал, хүүхдийн оюуныг хэрхэн залах, яаж хөгжүүлэх, яаж сэтгэвэл онч зөв болох талаар багш сайтар мэддэг, чиглүүлдэг байх учиртай. Үүний тулд багш нь өөрөө сэтгэн бодох аргатай бөгөөд бас хэрэгсэлтэй буюу сэтгэх технологийг сайтар эзэмших ёстой. Түүнийг манай багш нар мэдэхгүй. Мөн хэцүү еэ. Манай багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд энэ асуудал (сэтгэн бодох арга ба багаж хэрэгсэл)-ыг яримаар байдаг. БҮР ТАГ.

Одоогийн манай боловсролд сэтгэх арга - технологи эрхбиш байгаа байлгүй дээ?

Монголын боловсролыг огтоос сэтгэх аргагүй гэж хэлж арай боломгүй. Багш, суралцагч хоёр байгаа юм чинь эрх биш нэг арга бий. Тэр нь үндсэндээ цээжлэх. Цээжлэх технологи нь сэтгэлгээний анхны хамгийн доод түвшин юм. Их болхи, бүдүүлэг технологи л доо. Цээжлэхэд СЭТГЭН БОДОХУЙ хэрэг болдоггүй. Энд л асуудал байна. Эдүгээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын боловсрол бүхэлдээ дээд эрэмбийн сэтгэлгээ (High order thinking) рүү шилжиж байна. Энэ ажлыг боловсролын чанарын шинэчлэл гэх нь бий. Цээжлэх аргыг өөгшүүлэх бус, хоригломоор байдаг. Яагаад тэгэв гэвэл, сэтгэлгээ нь хүний үндсэн баялаг учраас. Их цээжилдэг хүмүүс бүтээлчээр сэтгэн бодохдоо тун тааруу болсон байдаг. Та ажиглаарай, манай эрдэмтдийг. Монгол багш сандал хийх технологио мэддэггүй, өөрөөр хэлбэл, түүнд сандлыг яаж хийх тухайд технологийн талаарх мэдлэг байхгүй, бас харуул хөрөө гэхчлэн багаж хэрэгслүүд байхгүй, бас чадвар бага. ГАР ХООСОН БАГШ. Та бид хоёрын өмнө гуалин авчирч тавьчихаад сандал хий гэвэл яах уу? Тэгвэл эхлээд л хөрөө, алх, цүүц, харуул, цавуу гэхчлэн багажууд, бас сандлын зураг хэрэгтэй болно биз дээ. Гар хоосон бол яаж ч чадахгүй. Ийм багшаас сайн үр дүн буюу сайхан сандал хүлээж болох уу? Бидний өмнө олон асуудал байна. Би ер нь БАГШ нараа өмөөрөх талдаа байгаа шүү.

Та өмнө боловсролыг БАЯЛАГ гэсэн, одоо сэтгэн бодохуйг БАЯЛАГ гэлээ. Үүнд ялгаа байна уу?

БОЛОВСРОЛ-ыг орчин үеийн оюуны өнцгөөс харвал СЭТГЭН БОДОХУЙ болчихно. Суралцагчаа сэтгэн бодохуйд сургахгүй юм бол тэгээд юунд сургах гэж? Монголчууд донгосдог-хаацайлдаг, хараадаг-ерөөдөг, хэрэлддэг-хамгаалдаг гэхчлэн олиггүй араншинтай болсон нь манай одоогийн болхи боловсролын гай. Сонирхуулахад, манай боловсролынхон ерөөлд дуртай. Жишээ нь БАГШ найраглал. Хөшөөг нь МУБИС-ийн үүдэнд залсан. МУИС-ийг хоёр арслан манаж байдаг. Хаалттай МУИС руу гаднаас хулгайч оруулахгүй гэж.

Эдүгээ МУИС хамгийн нээлттэй байх ёстой бус уу, хэрвээ улсдаа тэргүүлнэ л гэж бодож байгаа юм бол. Хаалттай нийгмийн үед байсан бидний баялаг гэх ойлголт одоо ч хэвээрээ ажээ.

Бид баялаг гэхээр зэс нүүрс, баян хоосон, ядуу тарчиг, хөрөнгө мөнгө, тэгш хуваарилна гээд л явж өгнө дөө. Баялаг гэдгийгээ оюун сэтгэлгээтэй холбохгүй болохоор л тухайн нийгмийн сэтгэлгээ нэвтдээ тунчиг дорой олхиогүй болж хувирна. Сэтгэлгээ-боловсрол- баялаг гэсэн дараалал бий. Баялагтай болъё гэвэл боловсролоо цэгцэл, түүний тулд сэтгэлгээгээ өөрчил, өргөтгө, сэтгэлгээний шинэ СОЁЛ-д суралц гэсэн үг.

Сэтгэлгээний шинэ соёл гэнэ ээ. Тэгээд одоо бидний мэддэг уламжлалт соёл маань юу болох вэ?

Орчин үед СЭТГЭЛГЭЭНИЙ СОЁЛ гэж байнга ярих болов. Сэтгэлгээний соёл нь томроод ОЮУНЫ СОЁЛ болдог. Хүн хэдий чинээн дээд түвшнээр сэтгэнэ, тэр хүнийг соёлтой сэтгэдэг гэж бусад нь хүндэлдэг болжээ. Ингэхлээр соёл гэх ойлголт өөрөө ихэд томорлоо. Соёл бол зөвхөн хувцас, эд агуурс, гэртээ өлгөдөг морин хуур, төдий биш ажээ. Соёлыг ингэж хэтэрхий материалжуулахаар болхи талруутаа хазайдаг. Соёл угаасаа оюуны үзэгдэл байсан. Гэхдээ манайхан оюуны соёл гээд бараг бүх оюуны үйлдлийг эдийн бус соёлд хамруулдаг. Тийм биш юм. Сэтгэлгээний доод түвшинд хийгдсэн соёлын ямар ч эд агуурс, бүтээл, хөгжим, дуу хуур, шүлэг энэ, тэрээ бол явцгүй боллоо. Үүнийг хаа хаанаа бодууштай. Соёл яг тухайн хүнтэйгээ хамт байна. Ингэхдээ тэр хүний сэтгэлгээгээр илэрнэ.

Багаасаа дээд эрэмбээр сэтгэж сураагүй бол том болчихоод гэнэт Л.Түдэв гуай шиг сэтгэнэ гэвэл барахгүй. Сэтгэлгээ нь доод түвшинд бол яаж ч чармайгаад сэтгүүлч асан Ш.Цэрэнпил шиг бичнэ гэвэл бас бүтэхгүй.

Соёл гэхээр зөвхөн хувцаслах, харьцах ур дүй төдий биш болов. Энгийн даруухан хувцастай атлаа гоё гүн сэтгэж ярих аваас хүн бүр хүндэлнэ. А.Эйнштейн гадуур хувцсандаа тэгтлээ анхаардаггүй нэгэн. Гэтэл сэтгэлгээ нь даанч гүн. Тэрээр “Оюуныг хөгжүүлж, сэтгэлгээнд сургадаггүй сургууль нь сургууль биш шорон” гэж анхааруулсан. Үүнийг барууны орнуудад байнга давтаж, боловсролынхоо шинэчлэлд чиг баримжаа болгож байна.

Манай ЕБС, их дээд сургуулиудад энэ талаар ахих боломж хэр байна вэ?

Суралцагчдыг дээд эрэмбийн сэтгэлгээнд сургахын тулд үнэлгээгээ түүн рүү чиглүүлнэ. Тэгмэгц нь үнэлгээгээ дагаад суралцагчид өөрсдөө сэтгэлгээний дээд түвшин рүү зугуухнаар ахиад, хөгжөөд ирнэ. Хэрвээ үнэлгээ хуучнаараа байвал, нөгөөх л цээжилсэн хэдэн мэдээгээ буцааж хэлдэг хэвээрээ бол сурагч, оюутнуудын сэтгэлгээ доод эрэмбэдээ хүлэгдээд байдаг. Өөрөөр хэлбэл, орчин үеийн сургууль нь суралцагчиддаа баахан мэдээ цээжл үүлдэг газар биш, харин тэднийхээ сэтгэлгээний ЭРЭМБЭ-ийг дээшлүүлэх үндсэн үүргийг хүлээдэг боллоо. Сэтгэлгээний эрэмбийг дээигүүлэхийн тулд “Оюун ухааны стандарт”-ыг буй болгоно.

Эдүгээ зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ төдийгүй оюун сэтгэлгээ өөрийн гэсэн стандарттай болж байна. Монголын тухайд эхлээд ямар ч гэсэн оюун ухаан, сэтгэлгээ, IQ гэж хэлж бичдэг болох нь чухал байна. Тэгээд араас нь оюун ухаан сэтгэлгээний стандарт гээд чангаруулах ёстой. Ингэхээр СЭТГЭН БОДДОГ СУРГУУЛЬ (Thinking school) болох зам нээгдэнэ. Мэдээж, үүнд багш өөрөө дээд эрэмбээр сэтгэн боддог, зохих стандартыг хангасан байх ёстой л доо. Сингапурын сургуулиуд Thinking school болж байгаа юм билээ. Сургуулиуд нь сэтгэн бодоод эхлэхээр үндэстэн нь бүхэлдээ суралцаж эхэлдэг байна л даа. Сингапурын засгийн газар Сэтгэн боддог сургууль, суралцдаг үндэстэн (Thinking school, Learning Nation) гэх уриалга гаргаад, тэр нь ард олноо бүхэлд нь хамраад, улмаар УХААЛАГ ҮНДЭСТЭН болохоор зүтгэж байна. Сонсоход сайхан байгаа биз? Бидний монголчууд үүнийг өлхөн чадна л даа. Гэхдээ одоогийнхоосоо сэтгэлгээний хувьд ихэд өөр болох ёстой. Эхлээд төр сэрэх ёстой. Төрийг сэрээхсэн.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.135] 2023-08-10 15:44:24

Хүүе ээ, яана аа, энэ хүн зүгээр үү? эрүүл үү? Одоо гэрчгүй бараг болж байгаа биз гэж ийм элий балай дэмий зүйл үе үе бичдэг, ярьдаг болсон юмуу? Дэмбэрэл гуай өөрөө ер нь Монгол улсад юу бүтээсэн, хийсэн хүн бэ? IQ гэдэг зүйлээр нилээн их мөнгө олсон байх аа? юун Шо вэ? Түүнээс мундаг сэтгэгчид, сэхээтнүүд Монголд зөндөө байсныг АХ-ын дараагаас оросын санаачлагаар, даалгавраар үгүй болгосон уу? 1937 он ба бусад?

Кк [103.212.118.186] 2024-03-12 19:44:55

Хөөш мэдрэл чинь зүгээр үү

Зочин [150.129.142.148] 2023-08-10 10:22:01

Хөрөнгө шамшигдуулах, хэдэн үеээрээ хулгайн мөнгөөр амьдрах, ялтны хүүхдүүд ял авахгүйн тулд, эрх мэдэлд тэмүүлэх, энэ бүхэн бидний нүдэн дээр л болж байна, нээрээ бодсон агуу юм. Энэ бүтээгдсэн систем нь сайн ажиллаж иржээ. Одоо фракцын хуваагдлаар л систем нурж, шинэ нөхцөл байдал үүсч байна.

Зочин [192.82.76.132] 2023-08-10 02:08:07

Пальдага, Бялдууч гэдэг юмыг чинь яг энэ хүнийг хэлдэг юм даа

Zochin [66.181.161.213] 2023-08-10 01:56:13

Iim balai solirchihsn yumnud dur esgeed bolovsrolig bolovsrol bish bolgoj bga,duugai bol duugai bol

Haha [202.9.46.69] 2023-08-09 17:54:36

Өлөн пялдага бөгс долоогч хулгаачууд үхтлэн муулчаад одоо хаан баян ухаантан гэж худлааа хуцахааа болимоор юм лалрууд

Зочин [66.181.161.127] 2023-08-09 17:18:35

Уг нь энэ яриад байгаа Шо гэдэг хүн Монголыг аварсан юм шүү дээ. Харин түүний буруутай үйлдэлд хариуцлага хүлээх ёстой нам нь энэ хүнийг зольж өөрсдийгөө авраад дараагийн сонгуульд гарсан юм. Ингэж хор найруулахад түүний араас хутгалсан 2 хүн нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр юм. Уг нь Н.Энхбаярын оронд тэр ерөнхийлөгч болох байсан юм. Тэгсэн бол ч ...

Зочин [192.82.72.82] 2023-08-09 16:10:40

Уулын үер их аятөйхан роман Л.Түдэв 24 хөн насандаа бичиж байсан Шолохов бол суут хүн л дээ Боловсрол бол шашны сургуулийн 3 р анги төгссөн цааш суралцаагүй төрлөх тосгондоо насан эцэс хүртэл амьдарсн бас найгүй их архи ууна. Дөлгөөн дон романаар Нобелльийн шагнал авсан

Зочин [210.105.85.22] 2023-08-09 15:08:04

ene balai uheegui yumuu

ГОК [150.129.141.224] 2023-08-09 12:55:19

СЭТГЭДЭГ НЬ ДЭНДЭЭД ОРОСУУДТАЙ НИЙЛЖ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ МАН - ЫН НАЙЗ БАГАБАНДИТАЙ НИЙЛЖ ЗОХИОН БАЙГУУЛЧИХААД ХОЖИМ НЬ ӨӨРӨӨ ОСОЛ НЭРТЭЙ УСТГАГДСАН !

Зочин [192.82.91.41] 2023-08-09 17:08:19

Ардчилагч гэх этгээдүүд өөрсдөө л хуйвалдаж амийг нь хохироосон гэж боддог. Зориг агсан, ерөнхий сайдад нэр нь дэвшин ,МАН-ын бүлэг дэмжиж томилагдох нь тодорхой болмогц , амийг нь хороосон. Тэгээд АН-аас өөр хүн сонгож томилсон.Эдний худал хуурмаг хэнийг ч үндэслэлгүй гүтгэх хүн биш араатан авир нь энэ мэтээр газар сайгүй байнга гарч байдаг.

Зочин [192.82.68.201] 2023-08-09 13:39:45

үнэн байх магадлалтай

Hамуун [124.158.65.73] 2023-08-09 12:29:49

Л.Түдэв шиг, Отгонбилэг шиг тасархай сэтгэх гэнээ. Эхнийх нь Шолоховийг дуурайн хуулж Тунгалаг тамирдсан, нөгөөх нь Төрөөс төрсөн тэрбумтан. Дээд эрэмбээр сэтгээд хуулц хулгайлсан, луйварчин байх уу?

зочин [192.82.91.41] 2023-08-09 17:36:07

Монголын агуу сэтгэгчид бол ардчилагч гэх хулгайчууд.Нийгмийн баялагийг хулгайлж луйвардахын тулд ардчилал гэх луйврын ажиллагааг зориуд буруу замаар зохион байгуулсан. Зах зээлд шилжингүүт бүгд баяжина гэж сурталчлан иргэдийг хуурсан.Хувьчлал нэрээр хэдхэн хүн нийгмийн бүх өмчийг өөрийн болгож,идэж ууж, иргэд хувьчлал гэх хоосон цаастай үлдсэн. Одоо Элбэгдорж,Батүүл,Баттулгаасаа эхлээд ардчиллын бүх томчуул монголын тэргүүн баян болсон. Иргэдийн хөдөлмөрийн үрд буй болсон ашгийн ихэнх нь одоо эдний хармаа рүү цутгаж байна. Иргэдийг мөлжих аргыг монголд амжилттай хөгжүүлсэн агуу сэтгэгчид бол эд нар.

Зочин [202.55.188.35] 2023-08-09 12:52:07

Эргүү минь "Тунгалаг тамир " чинь Ч.Лодойдамбын зохиол. Л. Түдэв бол Монголын сор болсон соён гэгээрүүлэгч. Харин Отгонбилэг бол төрд гарсан луйварчидтай нийлж Эрдэнэтийг тоносон хулгайч.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.