Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн 8 баг шалгарлаа
Австрали, Шинэ Зеландад болж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шөвгийн найман баг тодорлоо. Дэлхийн шилдэг 16 багийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсний эцэст шөвгийн наймд Англи, Австрали, Франц, Испани, Нидерланд, Швед, Япон, Колумбийн багууд шалгарав. Энэ удаагийн ДАШТ-ээс шинэ аварга төрнө гэдгийг шөвгийн 16 багийн тоглолтууд харууллаа. Шведийн шигшээ баг дэлхийн дөрвөн удаагийн аварга Америкийн хөлбөмбөгчдийг торгуулийн цохилтоор буулган авснаар америк бүсгүйчүүд ДАШТ-ий түүхэнд анх удаагаа шөвгийн наймд шалгарч чадсангүй.
Европын аварга англичуудын хувьд мөн торгуулийн цохилт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Нигери улсын хөлбөмбөгчид тоглолтын үндсэн болон нэмэлт цагт онооны харьцааг 0-0 хэвээр байлгасан боловч Английн баг торгуулийн цохилтыг 4-2 харьцаагаар давамгайлан гүйцэтгэснээр ялалт байгуулав.
Испани шөвгийн 16-гийн тоглолтод Швейцарыг 5-1 харьцаагаар буулган авсан бөгөөд Испанийн хөлбөмбөгч Айтана Бонмати “Алтан шаахай”-н эзэн болох магадлал улам өслөө. Түүнчлэн Японы шигшээ баг Норвегийн багийг 3-1 харьцаагаар илүүрхсэн юм.
Мөн ДАШТ-ийг хамтран зохион байгуулагч Австрали ба 2019 оны ДАШТ-ий шувтаргын шатанд шалгарч байсан Нидерландын баг тамирчид Дани, Өмнөд Африкийг тус тус 2-0 харьцаагаар буулган авчээ.
Харин мягмар гарагт колумбичууд Ямайкийн багийн 1-0 харьцаагаар илүүрхсэнээр эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд түүхэнд анх удаагаа шалгарлаа. Францын багийн хувьд мароккочуудыг 4-0 харьцаагаар илт давамгайлан яллаа.
Шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болно.
Тоглолтын хуваарь:
Наймдугаар сарын 11
09:00 Испани-Нидерланд
15:30 Япон-Швед
Наймдугаар сарын 12
15:00 Австрали-Франц
18:30 Англи-Колумби
Сэтгэгдэл