Улаанбаатар хот дахь гаалийн газар бямба, ням гарагт ажиллана
Улаанбаатар хот дахь гаалын газар маргаашаас эхлэн есдүгээр сарын нэгэн хүртэл Бямба, Ням гарагт амрахгүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллана.
Учир нь тус байгууллага Монгол Улсын хэмжээнд үүсээд буй цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулахад шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах цаг үеийн хойшлуулшгүй ажил, гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэхийг зорьжээ.
Сэтгэгдэл