НИЙСЛЭЛ ДЭХ ГААЛИЙН ГАЗРУУД ИРЭХ САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Aдмин / Нүүр

Улаанбаатар хот дахь гаалийн газар амралтын өдрүүдэд ажлын цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 1-нийг хүртэл бямба, ням гарагт амрахгүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

Монгол Улсын хэмжээнд үүсээд буй цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулахад шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах цаг үеийн хойшлуулшгүй ажил, гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.