ХУНТ нуурын шаварт биеэ эмчлэхээр орсон иргэн живж нас баржээ
Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн "ХУНТ" нуурын шаварт биеэ эмчлэхээр орсон иргэн живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хэргийн тухай дуудлага наймдугаар сарын 11-нд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах, салбар Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид наймдугаар сарын 13-ны өдрөөс "Хунт нуур"-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 41 настай эрэгтэйн цогцсыг 2.5 метрийн гүнээс гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл
Зочин [202.179.26.181] 2023-08-14 12:32:24
Монгол хүн эзээ байхадаа усанд тийм сайн байсан юм . Дандаа л живж амиа алдах юм. Ус голоос хол байгаа ч дээ. Ум ма ни бад мэ хум