Амиа хорлохыг завдсан 15 настай охиныг аварчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 15 настай М амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, амиа хорлох зорилготой утсаар холбогдсон дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний өдрийн 21.52 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М 10 давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулгажээ.
Тус иргэнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-08-18 12:56:36
монгол ч 76 саад саадууд гай удахгүй бол их хурдан зөв замаа олоод урагшлах улс даа.
Naranchimeg [203.91.115.41] 2023-08-16 17:11:28
amidral bayn shuu amid baina gedeg hamgiin saihan