ДЭМБ ДАХИН АНХААРУУЛАВ

Aдмин / Нүүр

Бангладеш улсад денге чичрэгийн цочмог халдварт өвчлөлийн тоо эрчимтэй ихсэж байгаатай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) халдвар тээгч шумуулын тоо толгойг хянах, шумуулаас хамгаалах түрхлэг, цацлага хэрэглэх, урт ханцуйтай хувцас өмсөх зэргээр халдварт өртөх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахыг уриалжээ. Зургадугаар сарын сүүлчээс эхлэн тоо, тархац нь хурдацтай газар авч буй энэ өвчний улмаас 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 7-ны дотор нийт 69,483 тохиолдол бүртгэгдэж, 327 хүн нас барж, нас баралтын хувь 0.47-д хүрсэн тухай ДЭМБ-аас баасан гаригт гаргасан тайланд дурдсан байна. Денге чичрэг өвчний тохиолдол Бангладеш улсын бүх 64 засаг захиргааны нэгжийн нутагт бүртгэгджээ.

Өнгөрсөн сард 43,854 тохиолдол бүртгэгдэж, 204 хүн нас барсан нь нийт тохиолдлын 63 хувь, нас баралтын 62 хувийг эзэлж байна. Өвчлөлийн тоо огцом өссөн нь сүүлийн таван жилд тохиолдож буй денге өвчний ноцтой дэгдэлт гэдгийг ДЭМБ анхааруулжээ. “Их хэмжээний хур тунадас орж, хэт халж, чийг ихтэй байгаа учраас Бангладеш даяар шумуул олширч, денге чичрэг өвчний тархалт нэмэгдэж байна” гэж тайланд дурджээ.

“Aedes” шумуулаар дамждаг денге чичрэг өвчин нь вирусын гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд гэнэт халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин, үе мөч өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.72] 2023-08-20 18:17:28

6811УБГ дугаартай Тиида машины жолооч хашааны хаалга дураараа онгойлгож замаас нь гаргаж хаячихаад яваад өгөв. Тэнэг хүн Тийда унадаг гэж үнэн байх. Дугаараар нь шалгаад үзтэл өчнөөн торгуультай, хэдэн зуун мянган төгрөгийн торгуулиа ч төлөөгүй орк байна. Дуртай газраа бузарлаж явдаг хөдөөнөө амьдармаар юм.

Зочин [202.126.89.203] 2023-08-19 09:17:01

Hogiin baiguullaga


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.