ЭГИЙН ГОЛЫН ТҮВШИН НЭМЭГДЭЖ, АВТОМАШИН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖЭЭ
Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн голын түвшин нэмэгдэж авто машин зорчих хэсэг усанд автан зорчих боломжгүй болжээ.
Иймд зорчих хөдөлгөөнийг үерийн ус татрах хүртэл хугацаанд хориглох тухай Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын А/164 дугаартай захирамж гарсан байна.
Иймд иргэд жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган үерийн ус татартал уг чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Zochin [202.126.90.151] 2023-08-20 12:47:00
Шар ус, үерийн усыг Цөв хөөрөм байгуулж цуглууж ашиглана ,говийг усжуулна гэж 30 жил ярьсан бүтэж бүрэлдсэн юм юу ч алга. Засгийн ажил ийм л байна даа. Манай дарга нар БАйгал нуур бохирдоно, Оросын УЦС-ууд доголдоно гэж санаа зовоод хэрэгжүүлдэггүй болтой
зочин [202.9.46.181] 2023-08-19 19:20:56
усан сан барьж усаа хухимтлуулаач ээ цахилгаан станцаа барья дүлий годилнуудаа