Монголын хамгийн өндөр мод 42 метр...

Aдмин / Нүүр

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багийн нутаг Жарайн голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр Шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ОСХТ-ийн баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон байдаг.

Тус моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь таван төрлийн мод болох гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг гэнэ.

Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоометр байгаагаас шинэс мод 95.3 хувийг нь эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлдэг.


Сэтгэгдэл

зочин [202.21.107.34] 2023-08-20 11:01:37

сайн л хамгаалаарай даа.

Зочин [139.5.216.17] 2023-08-19 17:34:15

хаана бдгийг нь ингэж тодорхой бичээд хэрэггүй бсан юм одоо нөгөө үхэрнүүд нь очоод хадаг яндраа уяад эхэлнэ дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.