ЗУСЛАНГИЙН БҮСЭД ОРЦ, ГАРЦ ГАРГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Aдмин / Нүүр

Нийслэлийн ногоон бүсэд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зуслангийн орц, гарцыг нэмэгдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, зорилгоор Газар өмчлөлийн хэлтэс Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шадивлангийн аманд дараах ажлууд үе шатлалтайгаар явагдаж байна.

Ингэснээр:

-Хээрийн судалгаа хийж, зөрчил арилгахаар мэдэгдэх хуудас өгсөн иргэдийн хашааг татуулан, буцаан төлөвлөлтийн дагуу барих ажлыг зохион байгуулах

-Бодит байдалтай уялдуулан нэгж талбар бүр орц, гарцтай байх, түргэн тусламж, онцгой байдлын үед чөлөөтэй орж гарах боломжийг бүрдүүлэх үүднээс шаардлагатай бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын төлөвлөлтөд өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх

-Ойн сан бүхий газарт барьсан хашааг буулгаж, хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлж, зөрчлийг арилгах

-Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй кадастрын зурганд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох иргэдийн бүрэн судалгааг гаргах юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.5] 2023-08-22 09:33:27

Нийслэлд иргэд амьдрах хэцүү боллоо. Бушуухан орон нутагруугаа явья даа

Bayr hurgiye [223.104.15.196] 2023-08-22 15:44:40

Mash zov

Эрдэнэсайхан [103.57.95.117] 2023-08-21 20:08:14

Манайх өөрийн хашаа руу орох ямарч гарцгүй болчихоод байгаа схд газрын албанд өргөдөл өгсөн шийдэгдэхгүй л бна Гарц гаргаж өгч туслана у Маш зөв санаачилсан ажил юм бна баярлалаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.