ӨНӨӨДӨР: Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд эхэлнэ

Aдмин / Нүүр

Өнөөдрийн үйл явдлын тоймыг хүргэж байна.

8.30 цагт: Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд эхэлнэ.

8.30 цагт: Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг чадавхжуулахаар БНЭУ-ын “Маренго Ази”, “Глобал Кэйр” байгууллагатай эмч, мэргэжилтнүүдийг үнэ төлбөргүй сургах, мэргэжилтэн солилцох санамж бичигт ЭМЯ-нд гарын үсэг зурна. Утас: 89119482

10.00-18.00 цагт: PC Mall ХХК “Job fair-2023” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Эрх чөлөөний талбайд зохион байгуулна

11.00 цагт: НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг шатааж агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар ХҮН намын байранд мэдээлэл хийнэ. Утас: 91010520

11.20 цагт: Монгол Улс дахь Японы ЭСЯ-нд "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх цэцэрлэгийн барилгад засвар хийх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

-БШУЯ, Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, БЕГ хамтран “Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Утас: 91050515, 99025758

-БОАЖЯ, НҮБ хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганыг энэ сарын 21-22-нд “Чингис Хаан” музейд зохион байгуулж байна.

-Азийн физикийн олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн энэ сарын 21-24-нд CORPORATE зочид буудалд болж байна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-23 09:37:07

нөгөө алдар шулмас эмэгтэй гишүүд хаана у хийж байна. улсын төлөө ажил хийсэнгүй. ганц хийсэн нь даншиг л улсын төсвөөр хийдэг болголоо.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.