МОНГОЛЫН ГАДААД СУРТАЛЧИЛГАА САЙН БАЙНА, ХАРИН ДОТООДЫН ҮЙЛЧИЛГЭЭ ГОЛОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

Aдмин / Нүүр

Өнөө жил жуулчид гойд их иржээ. Их дэлгүүр, Гандангаас эхлээд хөдөө гадаа хаана л бол хаана жуулчид олноороо харагдаж байна. Тэр дундаа Солонгосын жуулчид өдөрт хэдэн зуугаараа манайд бууж байна. Албаны мэдээллээс харахад манай улс одоогийн байдлаар 400 мянга шахам жуулчин хүлээн аваад байгаагаас 80 орчим мянга нь өмнөд солонгосчууд байна. Ирэх аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөв гарчээ.

Ийн жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлан гадаад сурталчилгаагаа боломжийн хэрээр хийсний үр дүн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хоёрдугаар сард БНСУ-д айлчлахдаа Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлаж, энэ хүрээнд солонгос иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасан. Солонгосын Гадаад хэргийн сайд ч энэ арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан нь саяхан. Үүнээс харахад солонгосууд хэлсэн амандаа хүрчээ. Монгол гэхээр нь хараар очсон хүмүүс, гэмт хэргийн сэдэв ярьдаг байв.

Эсвэл Монголын хөдөөгийн ядруухан тарчиг амьдралыг түүж гаргадаг хэрмэл жуулчдын камерын зураглалаар хэцүү, ядуу улс гэж төсөөлдөг байсан. Тэгвэл өнөөдөр солонгосууд мэргэжлийн хүмүүсээ Монгол руу илгээж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын телевизийн алдарт “I Live alone” нэвтрүүлгийн багийнхан өнгөрөгч дөрөвдүгээр сард бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирж 10 жилийн ойн нэвтрүүлгээ хийсэн нь хэдийнэ Солонгосын телевизээр гарч байна. Хэдийгээр өвс ногоо ургаагүй, байгаль дэлхий гандмал байсан ч тэд үнэхээр хөгжилтэй, бас Монголд очоод үзчих юмсан гэсэн бодол төрүүлэхүйц сайхан нэвтрүүлэг бэлтгэж цацсан. Дараа нь өнөө алдарт Жан Хёг тэргүүтэй кино жүжигчдийн баг ирж “Монголын тал нутгаар 2000 км” шоу нэвтрүүлэг хийж гаргалаа.

Мөн Солонгосын алдартай загвар өмсөгч охид ирж, бидний нүдийг бүлтийлгэсэн шиг нутаг нэгтнүүдээ Монгол руу даллан дуудсан чамин ганган зураг, бичлэг, нэвтрүүлгийг хийсэн. Өдгөө алдартай контент бүтээгч, цахим орчинд 70 сая дагагчтай Нусейр Ясин Монголд ирээд, контент бүтээгчдийн чуулганыг зохион байгуулж байна. Үүнээс гадна “Wel­come to Mongolia” арга хэмжээний хүрээнд CNN, Financial Times, Washing­ton Post зэрэг дэлхийн 40 гаруй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ.

Ямартаа ч бид жуулчдыг эх орон руугаа татаад эхэллээ. Монголын тал нутгийг үзэхээр, нүүдэлчдийн амьдрал ахуйг сонирхохоор онгоц онгоцоороо жуулчид бууж байна. Валютын сангийн улыг долоох шахаж байж гуйж олдог ногооныг ирж байгаа жуулчдаас төвөггүй олох боломж бидэнд нээгдэж байгаа. Монголд ирсэн дээрх жуулчдын ирэх, буцах нислэгээс эхлээд энд байх хугацаандаа зарцуулсан мөнгийг багцаагаар тооцвол 800 орчим сая ам.долларын орлого оруулжээ. Он дуустал энэ тоо нэмэгдэнэ. Энэ бол яах аргагүй сайн мэдээ юм. Гэхдээ бидний хувьд хий хоосон баярлаад суух зүйл биш юм. Энэ жил ирсэн зочид дараа нь улам олуулаа болоод ирэх тийм сайхан сэтгэгдлийг бид жуулчин бүрд төрүүлэх ёстой.

Ирсэн зочдоо сэтгэл дундуур буцаадаггүй гэдэг. Гэтэл “Манайд ирээрэй, манайд ирээрэй” гэж урьчихаад бид ямар ч бэлтгэлгүй сууж байж. Наад захын ариун цэврийн байгууламжаа шийдээгүй. Чаддагаараа хэдэн шинэ модон жорлон замын хажууд барьсан харагдсан.Уг нь зам дагуу байрлах ШТС-уудтай гэрээ хийж, тэдний сүлжээгээр боловсон 00 олноор байгуулах боломжийн талаар бид бишгүй бичиж байсан. Огт боломжгүй зүйл биш юм. Эсвэл “Урьхан” шиг цогт үйлчилгээтэй, боловсон, цэвэрхэн ариун цэврийн өрөөтэй отог, байгууламжуудыг олны хөлийн газруудад байгуулбал цааш цаашдаа ч гадаад дотоодын үйлчлүүлэгч олонтой байх нь.

Жуулчны байгууллагуудын үйлчилгээ, менежерүүдийн мэдлэг, харилцаа ч гологдоод байна. Францын эмэгтэй жуулчныг хүчиндсэн жигшүүрт мэдээ энэ цаг үед цацагдаж, хэрэг нь шалгагдаж байна гэх. Зөвхөн жуулчны байгууллагууд гэлтгүй, үйлчилгээ үзүүлж буй хэн ч гэсэн жуулчдыг мөнгө гэж харахаасаа өмнө аятайхан инээмсэглээд мэндэлчихдэг, түргэн шуурхай үйлчилчихдэг болох хэрэгтэй. Үйлчүүлэхээр ирж байгаа хүмүүсийг нүдээрээ олзлоод, өөлж гоочлоод, дуугарч ядаад сууж байдгаа больчих.

Арай гэж даллаж дуудаж авчирсан жуулчид буцаад эх нутагтаа очихдоо Монгол Улсын талаар, монголчуудын тухай сөрөг сурталчилгаа хийх вий. Тэгвэл дахин тэд манайх руу шагайхгүй нь тодорхой. Жуулчдыг ийм сөрөг сэтгэгдэлтэй буцаахгүйн тулд дотоодын аялал жуулчлалын үйлчилгээндээ стандарт тогтоох хэрэгтэй байна. Энэ салбарт Засгийн газрын хамгийн чухал, яаралтай хийх ажил бол стандарт тогтоож, түүнийгээ ягштал баримтлах. Жуулчны компаниудын үйлчилгээ, кэмпүүдийн ажиллагаа нь тогтсон нэг стандарттай, түүнийгээ яг таг баримталдаг бол жуулчид нэг их гомдол санал гаргаад байхгүй, ирэх буцах урсгал нь тогтмолжино. Энэ нь бидний заавал хийх ёстой ажил юм. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун үдэж өгвөл ирээдүйд аялал жуулчлалын салбар манай эдийн засгийн жин дарах орлого болж өгөх нь тодорхой болж байна. Ер нь жуулчдад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн, санаатай гомдоосон, илт хохироосон үйлдлүүдэд арга хэмжээ тусгайлан авдаг болсон ч яадаг юм. Дөнгөж сэргэж ядаж буй энэ салбараа яаж ийж байгаад босгоод авах нь хамгийн чухал байна.

Д.ОЮУНТЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

жуулчин [45.72.240.159] 2023-08-23 08:06:12

Гадаадын жуулчин монгол хүнээс илүү мөнгө төлж яг адилхан үйлчилгээ авдгийг болимоор юм аа

Зочин [66.181.182.194] 2023-08-22 18:50:40

Жуулчид хотод харагдсангүй. Жуулчид үнэхээр их ирж байгаа юм уу аль эсвэл хөдөөнийхэн иймэрхүү хуурамч мэдээ цацаад байна уу? Сэтгүүлчид чинь хөдөөний хамаатнуудтай оркууд шүү дээ. Орон сууцныхан бүгдийг мэддэг шүү.

Зочин [202.9.46.11] 2023-08-22 20:43:15

Жуулчид хөдөө орон нутгийг л зорино шдээ мангараа

Уднадаа удна. Харж л байгаарай. [103.57.92.20] 2023-08-22 17:12:09

Жорлон байгуулах асуудлыг бас Монгол Улсын ТӨРИЙН оролцоотой шийдэх үү? Кх! Манай ТӨР ЗАСАГ чинь одоо хүртэл УБ хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн асуудлыг сүүлийн 10 гаруй жил шийдэх гэж байгаа. Бүх сумдын сургуулийг боловсон жорлонгоор хангах ажил эхлүүлж байгаа. Үүний дараа л 2030 оны үед л Засгийн газао хөдөө ХЭЭР жуулчлалд зориулсан 00-ийг барьж ЭХЛЭХ байхдаа. Кх!

Монголчууд эхлээд нийгмийн асуудлаа шийдүүлэх ёстой биздээ? [103.57.92.20] 2023-08-22 22:45:21

Монгол Улс эрхэм иргэдээ бодож 00-уудаа гэр хороолол, хүүхдийн сургууль, хөдөө сумын төвүүдэд байгуулах уу? Эсхүл гадаадаас 4-хөн сарын туршид 10, 10 хоногоор ирэх гадны жуулчдад зориулж жорлон барих уу?

Гол сорилтоо мартчихсан байна ш дээ. [103.57.92.20] 2023-08-22 17:15:31

Хот болон 21 аймаг, 325 сумын Гэр хорооллыг боловсон 00-иор хангах асуудлыг дурьдахаа мартсан байна. Гадаа 21-р зуун хэдийнээ болчихож.

Eh oron [202.126.90.13] 2023-08-22 16:13:28

Za baiz manai mongol delhiin Haan ch baihgvi saihan baigalitai teriigee vzvvlej haruulaad juulchin duudah mash bolomjtoi uls daanch haan ybsanch 00 asuudal daguulah ymaa Bas hodoo oron nutagt vilchilgee vzvvlej baigaa hvmvvs gej vnendee onoodoroo bodood margaashaa harahgvi mongo mongo mongol geh boljee naadmaar hobsogol orloo 1 hvn 1 honhod odor oroin hooltoigoo 450.000t genee Yun vnetei ym be geheer zagnaad boli chi gehiin Za yahuu geed 3 honloo hool gej abah ym algaa ( muuhai hooltoi ) Za tegeed usan ongozoor 5zag aylii gesen 1.500.000t genee Za gej dohirood margaash ogloo 10 zagaas ybhaar bolloo irdeggvi odoo ochloo odoo ochiloo gej heleed odor 1 zag hvrgeb yasan be gesen chini 2.500.000t yban Vgvi gebel ochihgvi gejiigaa ymdaa arail shunaltai ymaa iim baibal gadnii bitgii hel dotood juulchin mongold aylahgvi shvv dee ( bodood vzeldee 3 hvvhedtei 1 ger bvl 1 honhod 2 say togrog 3 honhod 6-say benzin tos tegeed dalai deer ybhad hed bolhuu te ) 1 ail 10-saysar 3-4 honog aylan eooe

Зочин [139.5.219.103] 2023-08-22 12:00:58

Жорлонд суухад бөөлжмөөр болно дооо . Салхи сөрөөд хээр суух нь бас...

Хүйтрэх үед болдог зүйл. [103.57.92.20] 2023-08-22 12:26:16

9-р сарын сүүлээр цас орж хүйтэрдэг. Хээр задгай талд бие засах ч бө...сөө хөлдөөчих гээд хэцүү шүү. Өмд гутал дээр тусчихсан зүйл тас хөлдөөд дулаан газар, машинд орж суухлээр гэсээд л, үнэртээд л. Кх!

Зочин [103.212.117.45] 2023-08-22 11:29:03

Хаа газар ариун цэврийн өрөөний үйлчилгээ л гологдоод байна даа. Зам дагуу болон очсон жуулчны баазууд ариун цэврийн байгууламжиндаа онцгой анхаармаар юмаа. БОАЖ Яам ч шаардлагаа өндөрсгөмөөр юм.

Зочин [202.55.188.36] 2023-08-22 11:21:38

Тиймээ саваа бэлдхээр саалиа бэлдээ гэж жоохон жоохон юм хийчвэлч Монгол байгаль өөрөө гайхамшиг л даа

Зочин [202.9.46.11] 2023-08-22 10:29:11

Монголын аялал жуулчлал бол үнэхээр хоцрогдсон хүн ард нь бүдүүлэг соёлгүй бохир заваан байна. Аялал жуулчлалын ихэнх газрууд нь ялаатай өмхий нүхэн жорлонтой тав тухгүй бохир үзэж харах зугаацах юмгүй ийм орк улсад жуулчид тоож ирэхгүй.

Зочин [118.79.44.68] 2023-08-25 11:20:58

hot hodoo bolovson tsever OO hiimeer bna. neg irsen juulchin dahij.irehiig husdeggui. getel Hyatadad neg ochson juulchin dahin dahin ochdog


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.