НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ БОЛНО
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 23-нд 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдах гэж байна.
Иймд 2023 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг 10.7%, Орхон аймаг 9.6%, Дорнод аймаг 7.7% Өмнөговь аймаг 7.1% байсан бол хамгийн бага нь Говь-Алтай аймаг 1.7% байжээ.
Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгодог билээ.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-08-23 09:32:00
өмнөх сарын тохирол булхай болоод өнгөрлөө. АТГ ХЭҮК ҮХЦ ЗГ САгИЙН ЯАМ бүгдээрээ нийлээд шалга.
зочин [66.181.188.180] 2023-08-22 10:51:18
1. 8 хувийг 5 болгоод үз. Улам л сайжрана. Татварууд хил дээр худалдан авалтан дээр гээд олон давхацаж төр ашиг олоод байх шиг.