ХҮЧТЭЙ ШУУРГАНЫ УЛМААС 24 ГЭР НУРЖ, МАШИН, БАЙШИНГИЙН ЦОНХ ХАГАРЧЭЭ
Дорноговь аймаг, Сайншанд сумын дөрвөн багийн нутаг дэвсгэр хүчтэй шороон шуурга шуурчээ. Тодруулбал, хоёр, зургаа, наймдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр багт /2023.08.20/22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Энэ тухай мэдээллүүдийг албаныхан өчигдөр хүлээн авчээ.
Хүчтэй шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд найм, нийт 24 өрхийн гэр нурж эвдэрчээ. Мөн Сайншанд суманд есөн хүлэмж, хоёр байшингийн дээврийн төмөр хууларч, нэг автомашин, нэг байшингийн цонх хагарсан байна. Сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.172] 2023-08-22 17:52:06
18+8=26