ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДЭД АВСТРАЛИ 556 САЯ, БНСУ-ААС 180 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЖЭЭ
Манай улсад наймдугаар сарын эхэн үед орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, олон айл өрх үерийн гамшигт нэрвэгдсэн. Тэгвэл Австраи, БНСУ зэрэг улсууд манай улсад мөнгө санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлсээр байгаа юм.
Тодруулбал, Австрали улс саяхан Монгол улсад болсон хүчтэй үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд 250 мянган австрали доллар буюу 556 сая орчим төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдээллийг тус улсад Монгол Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн.
Тэгвэл БНСУ-ын "Хүүхдийг Ивээх Сан" энэ сарын 22-ны өдөр хүчтэй аадар бороо, үерийн гамшигт нэрвэгдсэн манай улсад 50,000 доллар буюу 180 орчим сая төгрөгийн яаралтай тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчдыг дүрэмт хувцас, гутал, хичээлийн хэрэгслээр хангахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
зочин [103.212.117.219] 2023-08-24 10:51:03
авах ёстой хүиүүст нь өгөхийг хичээгээрэй дээ өлөнгүүдээ
Зочин [203.98.76.249] 2023-08-25 18:56:19
бүрэн өгөхгүй ээ. эхлээд УЗН-с тоноод дүүрэгт өгнө дүүрэг тоноод хороонд хороо тоноод хэсэгт хэсэг нь тоноод халамжинй ажилтанд өгнө халамжий ажлтан нь нэг их тонох үгүй нь бүү мэд үлдсэн нь тэр хүндээ очих уу? арын хаалгаар өөр хүнд очих уу? халамжийн ажилтан шийднэ.
irgen [202.9.40.253] 2023-08-23 22:53:14
OUaas irj bga zeek.tuslamjiig yg ezeded n egeesei
Зочин [103.212.117.88] 2023-08-23 20:49:13
Манай хэдэн өлөн байнга ур хуухэдтэйгээ нууц амрагуудтайгаа өлсөж явдаг улсууд аваад гуанзангийн хоол гудраад гандангийн хэдэн ламд өргөл гэж хувь хуртээх брдаа
Соно [103.212.118.152] 2023-08-23 20:01:46
Нөгөө хэдэн ханаж цаддаггүй мангасууд нь зохих эзэнд нь хүргэлгүй идчих байх даа.Коронагийн тусламжийг иддэг шигээ