МАРГААШ СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН ДУГААРТАЙ АВТОМАШИНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

Aдмин / Нүүр

Маргааш буюу наймдугаар сарын 26-ны Бямба гаригаас автомашины дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Тодруулбал, маргааш тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах бол сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөн 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлагдана.

Харин сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд наймдугаар сарын 27-ны Ням гарагт хөдөлгөөнд оролцож, тэгш тоотой нь хязгаарлагдах зарчмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Дугаарын хязгаарлалтын бүс:

  • Хойд хязгаар нь 32-ын тойрог
  • Урд хязгаар нь 120-ийн уулзвар
  • Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
  • Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд зорчуулах юм байна.

Өнгөрсөн жил авто машиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авснаар 38 орчим хувиар замын хөдөлгөөний түгжрэл, саатал буурсан үзүүлэлттэй гарсан учраас энэ арга хэмжээг дахин авч байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.