МОТОЦИКЛТОЙ ИРГЭН, ЭКСКАВАТОР МӨРГӨЖ АМИА АЛДЖЭЭ

Aдмин / Нүүр

Хан-Уул дүүрэгт мотоциклтой иргэн, экскаватор мөргөж амиа алджээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт Экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 25-ны 02.45 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.