Фүкүшимагийн цацраг идэвхт бохирдлоос цэвэршүүлсэн усыг далайд цутгахыг эсэргүүцсэн хөдөлгөөн эрчимжлээ

Aдмин / Гадаад мэдээ

Цунамид өртөж сүйдсэн Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын цацраг идэвхээр хордсон усыг өчигдрөөс эхлэн Номхон далайд цутгаж эхэлсэн. Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцад осол гарснаас хойш бүтэн 12 жилийн туршид хуримтлагдсан усны хэмжээ дараагийн 30 жилийн турш тасралтгүй далайд цутгаж байж дуусна гэж эрдэмтэд тооцоолж байна. Усыг далайд цутгаж эхлэх мэдээлэл анх гарснаас хойш бүс нутгийн орнууд эсэргүүцлээ илэрхийлсээр байсан. Мөн Япон улсын загас агнуурын аж ахуй эрхэлдэг ард иргэд ч энэ шийдвэрт дургүйцлээ илэрхийлсээр байсан ч Япон улсын зүгээс усыг далайд цутгах үйл ажиллагаагаа эхлүүлэхийг нь болиулж чадсангүй. Тэгвэл усыг далайд цутгаж эхэлсэн өдрөөс бүс нутгийн орнуудад эсэргүүцлийн арга хэмжээ, хөдөлгөөнүүд ар араасаа болж эхэллээ.

БНХАУ-ын хувьд Япон улсын Фүкүшима тэргүүтэй арван мужаас орж ирэх далайн бүтээгдэхүүний импортыг хориглох шийдвэр гаргасан. Хятадын засаг захиргааны онцгой бус болох Хонгконг, Макао ч мөн эх газрын Хятадтай ижил шийдвэр гаргаснаа зарласан юм. БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр Япон улсыг олон улсын эрх ашгийг бодолцож үзээгүй хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэсэн яамны байр суурийг илэрхийлсэн байна.

Тэгвэл Японы засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Пүрэв гарагт Япон улсын эрчим хүчний хамгийн том компани бөгөөд Фүкүшимагийн хаягдал усыг далайд цутгах үйл ажиллагааг хариуцаж байгаа TEPCO компанийн гадна хэдэн зуун жагсагчид цуглаж, шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Жагсагчдын дунд загас агнуурын аж ахуй эрхэлдэг хүмүүс олон байгаа юм. Фүкүшимагийн хаягдал усыг далайд цутгаснаас болж Японы далайн бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр багасаж, улсын эдийн засагт сөрөг нөлөө учруулж байгаагаас гадна загасчдын аж амьдралд хамгийн том хохирол учирна гэдгийг тэд хэлж байна. Мөн БНСУ-ын Сөүл хотноо Японы шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Япон улсын элчин сайдын яамны өмнө Пүрэв гарагт боллоо. Япон улсын шийдвэрийг ерөнхийлөгч Юүн Сог Ёлын засгийн газар эсэргүүцээгүй юм. Мөн Фүкүшимагийн хаягдал ус нь байгаль орчинд аюул учруулахгүй, Японоос орж ирэх далайн бүтээгдэхүүн ямар ч асуудалгүй гэсэн тайлбар өгсөнд Өмнөд Солонгосын иргэд дургүйцэж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.47] 2023-08-26 00:51:36

АНУ-ын элчин сайд ямар ч аюулгүй гэж баталж байхад муусайн оросын трооллууд яах юм бэ?!

Зочин [202.9.46.81] 2023-08-28 09:35:35

Чам шиг мояачууд америкийн тархи угаалтанд итгээд хөөрхи

Зочин [103.57.95.86] 2023-08-25 15:27:47

Японд аялахдаа загас,далайн амьтны махаар боловсруулсан хоол хүнс хрэглэж болохгүй шүү. Тэр ч байтугай элдэв төрлийн ундаа ,сироп хэрэглэж болохгүй шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.