А.АМАРБАЯСГАЛАН: “AQUA GARDEN”-Ы БАРИЛГЫГ НУРААХ ЗАХИРАМЖ ИРЭЭГҮЙ

Aдмин / Нүүр

“Aqua garden” хороололтой холбоотой баримтуудыг “Эм Энд ЖИ констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан танилцуулж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Одоо барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Хууль зөрчөөгүй байж яагаад барилгын ажлаа зогсоох ёстой вэ. 500 айл мөнгөө төлөөд захиалгаа өгчихсөн. Энэ хүмүүсийн 40 тэрбум төгрөг барилгын ажилд хөрөнгө оруулалт болоод орчихсон байхад бид ажлаа яагаад зогсоох юм. Шалгалтын үйл ажиллагаа дуустал барилгын ажлыг зогсооно гэсэн. Тэр шалгалт нь ч явагдаагүй. Мөн Хотын даргын нураах захирамж гарсан гэсэн. Ийм захирамж байгаа бол би хармаар байна. Надад ирээгүй.

Хэвлэлд хандаж буй гол зүйлээ хэлье. Манайд дулаан өгөхгүй гэнэ. Анхнаасаа өөрсдөө болно бүтнэ гэж зөвшөөрөл өгчхөөд одоо болохоор дээрээс чиглэл ирсэн болохгүй гэх юм. Чиглэлээр ажилладаг улс болчихсон юм уу. Энэ жинхэнэ авлига биз дээ.

Бид өнөөдөр 25 тэрбум төгрөгийн банкны зээлтэй. Сар болгон 450 сая төгрөгийн зээл төлж яваа. Үүний ард захиалагч нар бий. Бидний ард 600 хүний гэр орон, маш олон хүний хөдөлмөр, 2,000 хүний эрх ашиг бий. Бидэнтэй тохирох гээд ирвэл бид шийдэж чадахгүй шүү дээ, тэр олон хүнийг манайх төлөөлж чадахгүй шүү дээ. Мөн нийгэмд гарсан "Авлигал хороолол" гэдэг нэрийг Шилэн Цогоо гэх хүн өгсөн. Бид удахгүй тэр хүнийг цагдаад өгнө. Гэрийн хаягийг нь мэдэхгүй байгаа тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаад өгнө” гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.15] 2023-08-27 20:37:00

Хурдан нураа, авилгачдаасаа мөнгөө олж ав, иргэд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж болохгүй ээ

Зочин [66.181.190.234] 2023-08-26 20:42:41

Зөвшөөрөл авахдаа авилгадчихжээ

Зочин [66.181.188.39] 2023-08-26 20:03:35

Тэр 500 айлд өөр сонголт байхгүй байсын байхдаа хэдий хотын төв ч гэсэн харваас үер усны асуудал тасрахгүй газар шүү дээ. Байгалын өмнө ямар ч инженерийн сайн дэд бүтэц, юу ч биш гэдгийг тэнэг хүн ч мэддэг бусуу.

Зочин [139.5.216.219] 2023-08-26 13:08:05

Битгий ай нурааж чадахгүйй ээ

зочин [202.9.47.47] 2023-08-26 09:38:02

за да нураасан нь дээр байх хэн үр хүүхэнд хань ижлээ усанд алдахыг бодох вэ дээ

Зочин [66.181.191.13] 2023-08-25 21:30:40

Нураах захирамжийг нь өгөөд хурдан нураая газрын наймааны эзэд

Зочин [59.153.114.192] 2023-08-25 16:41:29

Ямар ч тэнэг хараад голын гольдролд барьсаныг чинь мэднэ.Нураа авилага өгсөн дарга нараасаа мөнгөө нэхэмжил

zochin [103.212.119.163] 2023-08-25 16:40:22

ene neg hutsdag haltar uyanii nohoi bugs doloogch pezduu bnaa ats tsarailsan nowsh

Зочин [103.140.11.77] 2023-08-25 16:14:40

Нураах юм бол одоо оруулсан хөрөнгө оруулалт, байр захиалсан хүмүүсийн мөнгө, банкнаас авсан зээл хүүгийн төлбөр....гээд бүх үардлыг, ирээдүйд олох байсан орлоготой хь хамт рот төлөөрэй

Зочин [82.144.201.2] 2023-08-25 16:10:19

Барилгаа нураалгахгүй, замхруулах, мартуулах арга бол одоо та нар хэн хэнд авилга өгч зөвшөөрөл авснаа ил тод болгочих, шалгасаар байтал ирэх сонгууль болно, ингэс хийгээд аяндаа мартагдана...кккк

о [66.181.160.75] 2023-08-25 15:57:06

Яадаг ч байсан тэр Шилэн Цогоо гэдэг новшийг цагдаад өг!

Зочин [203.98.76.249] 2023-08-25 15:48:06

шийдсэн бол хий самар сумка 2малаа. хийхгүй бол тонил 2 малаа

Зочин [103.212.117.28] 2023-08-25 15:06:22

Мөнгө мөнгө гээд л орилоод байх юм. Усан дээр барьсан байшин чинь цуураад хагараад газар чичирхийлэхэд дотроо байгаа тэр олон хүнтэйгээ нурчихвал наад мөнгөөрөө бүгдийг нь босгоод ирэх үү


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.