УЛААНБААТАРТ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ДУНДЖААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХУР ТУНАДАС ОРЖЭЭ
Энэ онд Улаанбаатар хотод сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний буюу 291 мм тунадас орсон байна. Тодруулбал, нийслэлийн жилийн дундаж тунадасны хэмжээ 273.2 мм байдаг бол хамгийн их хэмжээтэй нь 1967 онд 400 мм орж байжээ. Харин хамгийн бага нь 1972 онд 62 мм тунадас оржээ. Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага хур тунадас орсон байна.
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.118] 2023-08-29 08:06:08
Бороо их орох тусам Улаанбаатар хотын зулэг ногоо мод бут гадаадын орон шиг сайн ургаад иргэдэд нь сайхан байдаг юм байнаа.