“Экстрим Монголиа”-гийн агаарын дүүжингээр зорчиж явсан аав, охин хоёр осолдож хүнд гэмтжээ
Энэ зун Монголын аялал жуулчлал оргилдоо хүрэв. Ялангуяа гадны жуулчид маш олноороо иржээ. Одоогоос 20 орчим хоногийн өмнөх мэдээгээр 400 мянган жуулчин хүлээж авсан мэдээ гарсан. Ер нь бол тус салбарыг Засгийн газраас бодлогоор дэмжиж буй. Үндэсний холбоодыг нь ч байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарынхан ч алдаа оноогоо дүгнэж эхэллээ. Зуны аялал жуулчлалын үеэр гадны хэд хэдэн жуулчин авто ослоор амиа алдав. Аялж яваад амиа алдсан монгол иргэдийн тоо ч олон байна. Үүний зэрэгцээ аяллын үйлчилгээ авч байгаад осолдсон асуудлууд ч гарах болжээ.
Манай редакцад ингэж осолдсон аав, охин хоёр хандсан юм. Иргэн Б нь Тэрэлжид байрлах “Экстрим Монголиа” төвд 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамт очиж үйлчлүүлжээ. Тэрбээр 15 настай Б-гийн хамт агаарын дүүжин буюу zipline-ээр зорчсон байна. “Экстрим Монголиа”-гийнхан эхлээд охиныг, араас нь иргэн Б-г агаарын дүүжингээр явуулжээ. Гэтэл тосож байсан ажилтнууд нь эхэлж бариандаа очсон охиныг буцааж алдсанаар аав, охин хоёр агаарт мөргөлдсөн байгаа юм. Ослын улмаас охин 30 орчим минут ухаангүй хэвтжээ. Гэвч тус байгууллагад эмч, эмнэлэгийн тусламж үзүүлэх хүн байтугай анхан шатны тусламжийн хайрцаг ч байгаагүй байна. Нэг үгээр хэлбэл тэнд эрсдэлтэй ажиллах боломжгүй, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг аж.
Үүнээс болоод охины нурууны үе гулзайж нугасаа дарсан, тархинд цус харвалт өгсөн оноштойгоор хэвтэж байна. Мөн иргэн Б-гийн дал болон нурууны хоёр үений сэртэн хугарчээ. Ингээд аав, охин хоёр ослоос хойш нэгдсэн III эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг, ГССҮТ төв зэргээр дамжин эмчлүүлж яваа юм байна.
Хамгийн гол нь ослоос хойш “Экстрим Монголиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Экстреме трек” ХХК-ийн зүгээс ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс хохирогчдын зүгээс “Экстреме трек” ХХК-ийг “Өөрсдийн гэм бурууг ухаарч, бидний эрүүл мэндэд санаа зовсон үйлдэл гаргахгүй байна” гэж байна.
Тэрбээр “Дээрх осол нь тус байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу хөдөлмөр аюулгүй байдал, дотоод үйлчилгээний зохион байгуулалт, аюулгүй байдлын ажиллагаа туйлын хангалтгүй байсантай шууд холбоотой. Тухайлбал, агаарын дүүжингээр явж буй зорчигчдод аюулгүй байдлын зааварчилгаа огт өгөөгүй. Гэтэл зорчигчид нь тус байгууллагын ажилтнуудын заавраар явдаг. Энэ ослын тухайд л гэхэд ажилтнууд нь эхний хүнээ буулгасны дараа дараагийн хүнээ явуулж байх зарчмыг баримтлаагүй. Энэ талаар хоорондоо богино холбоогоор ярьж шалгаагүй.
Ерөөсөө экстрим аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ газрын хувьд л гэхэд тодорхой алдаа гаргахад хүний ам нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйл явдал тохиолдохоор байна. Учир нь тус байгууллага энэ талаар ямар ч анхан шатны ойлголт, бэлтгэлгүй байна. Ийм осол болж, бидний, хоёрын хоёр хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан боловч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Цаашид хэдэн хүнийг ингэж хохироох вэ. Хүний амь эрсэдвэл яах вэ. Аюулгүй байдалд хэн хяналт тавьж байна вэ. Гадаад хүн нас барвал энэ аялал жуулчлалын салбар яах вэ” хэмээн ярьж байна.
Ер нь бол энэ нь аялал жуучлалтай холбоотой ноцтой асуудал. Экстрим аяллын зөвшөөрлийг хаанаас энэ байгууллага авч, ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, хэн түүнд нь хяналт тавьдаг вэ гэдгийг анхаарах шаардлагатай л юм байна. Үйлчлүүлэгчээ осолд оруулчихаад эрүүл мэндэд нь ямар ч анхаарал тавихгүй байгаа гэх “Экстреме трек” ХХК нь 2018 онд байгуулагдсан. Нэг хувьцаа эзэмшигчтэй. Дотоодод хөдөлмөр зуучлал эрхлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.
Албан ёсны фэйсбүүк хуудаснаас нь харахад энэ агаарын дүүжингээр явуулах үйлчилгээг Тэрэлж, Улаан цутгалан, Сайханы хөтөл зэрэг гурван газарт явуулж, гадаад дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.76] 2023-08-30 20:30:11
Хаавал таарна
Иргэн [103.212.119.160] 2023-08-29 23:24:12
Ийм эрсдэлтэй юмаар бизнес хийхээ боль л доо!!!Одоо эдгээр хүмүүс суумгай болчихгүй л байгаа сай билээ дээ
Uul ni saihan [202.126.90.158] 2023-08-29 09:56:01
Ayulgui baidal bay behiig sain hangaj tonoglood Buh talaas ni turshilt hiigerei.
Зочин [203.98.76.249] 2023-08-29 11:09:31
хаах хэрэгтэй.
baagii [114.30.183.33] 2023-08-28 18:01:05
mongold iimerhuu ashigiin tuluu ymarch HAB baighui lalariin yum hiij bhiin pizdanuud
Зочин [203.98.76.249] 2023-08-28 16:11:38
таргалж зоолсон гахайны аж ахуй байгаа даа. ажилчид н ь зүгээр зуйгуул хүмүүс. хариуцлага тооцож гайхнуудыг нь гахайн махан хиам болгоод экспотлод гарга
Зочин [59.153.114.114] 2023-08-28 13:59:47
Монголд амьд явна гэдэг чинь өарөө экстрим аялал шдээ кккк
Зочин [103.212.116.23] 2023-08-28 22:30:50
Яг тийм
Зочин [203.91.115.48] 2023-08-28 12:56:53
Экстрим спорт гэдэг бол амь насаа чухалчилдаггүй, эрсдэлд дуртай хүмүүсийн сонирхдог төрөл шүү. Энэ спортоор амиа алдах эрсдэлтэй гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрч байж оролпох хэрэгтэй. Хүн болгон янз бүр. Зарим нь амь нас, амьдралаа чухалчлахаа байчихсан, алддагаа алдаж, үздэгээ үзчихсэн хүмүүс байдаг. Зарим нь зүгээр л хэрэгт дурлаж саваагүйтэж сонголт хийдэг гэх мэт.
Zochin [66.181.180.173] 2023-08-28 22:42:00
Tom jijig geltgui bugdiig n ashgaa bodood yavuuldag yum bilee ter gazar mongonii gazar sport gehed hetsuu l dee. Chinii yariad bgaa Extrem sport bol naad gazaraas chin shaal uur hen durtai n ochood oroldood bdag ch sport bishee. Oruulahchgui bh.
Зочин [66.181.161.15] 2023-08-28 15:54:08
За хуцаачээ наад байгууллага чинь спорттой ямар ч хамаагүй аялал жуулчлал эрхэлдэг үйлчмлгээний газар.
Dorj [139.5.218.35] 2023-08-28 15:33:30
Шаагаад байгаарай ал минь. Энэ чинь зүгээр үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага. Наад ХАБЭА байхгүй нь харагдаж байна. Ацны чинь эктрим спорт
Буруутанг л хайгаад байдаг биздээ. [66.181.160.103] 2023-08-28 15:06:52
Тэгсэн мөртлөө л осолд орохлээрээ "Гэмтлийн эмнэлэг, түргэн тусламжь мэргэжлийн эмч ирүүл, тусал" гээд л орилоод л суучихдаг биздээ? Улсын эмнэлэлг, Эрүүл Мэндийн Яам л буруутдаг биздээ? Хэзээ л манайхан "би өөрөө буруутай юм чинь би үүгээрээ ингээд үхчихье, гэмтлээ өөрөө эмчилчихье" гэж байсан юм бэ?
Зочин [202.126.88.214] 2023-08-28 12:38:50
Хүнии амь амьдралаар тоглосон бн ямар аймаар юмв
Иргэн [202.55.188.100] 2023-08-28 12:13:58
Хаах хэрэгтэй бүр хаа
Зочин [59.153.114.10] 2023-08-28 13:55:36
Haagaach ee, naad balai yumaa.
зочин [59.153.114.253] 2023-08-28 12:10:41
мэдлэг мэргэжилгүй бол хүний амь насаар бизнес хийдэгээ боль тэнэгүүдээ
Зочин [103.212.119.45] 2023-08-28 12:09:25
Ийм хогийн үйлчилгээг иргэд минь битгий ав. Аюулгүй байдлын ямар ч баталгаа байхгүй шүү.
Зочин [59.153.114.236] 2023-08-28 12:04:04
Элдэв янзын газраар үйлчлүүлэхээсээ өмнө сайн бодож байхгүй бол амь нас, эрүүл мэндийг чинь анхаарах хүн тун ховор шүү.
Зочин [66.181.181.181] 2023-08-28 11:33:43
ymr aimaar ym be
Гэгээн Анир [202.72.245.163] 2023-08-28 11:27:02
Хариуцлага гэдгийг мэдэхгүй бол хүнээр бүү бизнёс хий. Тэд та бүхэнд иигэж л үйлчлүүлж байгаа. Эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас юугаар ч сольшгүй үнэтэй. Хэрвээ алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээж сур.
Зочин [66.181.189.41] 2023-08-28 11:12:16
Shuud ezniig ni shorond hii
Монгол ямар ч ойлголт, бэлтгэл байхгүй байж .... [66.181.160.103] 2023-08-28 11:10:15
Монголд "экстрим жуулчлал" ч гэж юү байх вэ дээ? Осол аваар боллоо гэхэд газар дээр нь эмч аврагчид байхгүй, вертолёт эмнэлгийн машин байхгүй, ослын даатгалын систем байхгүй, үйлчилгээ үзүүлж байгаа компаниудынх нь ажилчдад энэ талаар ЯМАР Ч ойлголт, бэлтгэл байхгүй байгаа. Мөнгө л жуулчдаас авах сонирхол байгаа. Тэгсэн мөртлөө "Жуулчлалын жил" гэж дэлхий даяар зарлачихсан. Бас тэгээд 2024 онд бас түүнийгээ үргэлжлүүлнэ гээд байгаа. Кх! энэ осол ойрхон Тэрэлжид болсон нь яамайдаа.