Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 518.3 тэрбум төгрөгт хүрчээ

Aдмин / Нүүр

Энэ оны хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувиар өсөж 518.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар өсжээ.

Мөн ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өсөж 433.2 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 83.6 хувийг эзэлж байна.

Харин давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар өсөж, 68.5 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 13.2 хувийг эзэлжээ. Урт хугацааны даатгалын компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.5 хувиар өсөж, 16.6 тэрбум төгрөгт хүрч, салбарын 3.2 хувийг эзэлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [103.57.92.199] 2023-08-28 16:46:17

Даатгалын гэрээ гэгчийг ганц хоер хүн эсэргүүцээд хэцүү юм. Тэр чигээрээ залилан. СЗХ шалгаад томоор товч тодорхой байгууллагын үүргийг бултах гарцгүйгээр хийлгээчээ Жижигхэнээр 3 хуудас дүүрэн иргэнээс яаж бултахав гэсэн бичиг байда болжээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.