Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэвийн олгоно

Aдмин / Нүүр

Ипотекийн зээлийн Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхтэй холбоотойгоор тус зээлийг тур хугацаанд зогсоох эсэхэд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл өглөө. Тэрбээр, Мөнгөний бодлогын хүрээнд ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангахаар Барилга хот байгуулалтын сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр ипотекийн зээлийн хүртээмжийг бууруулахгүйгээр Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөж байгаа.

Цаашид үндэсний орон сууцны корпорац гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулна. Энэ талаар тодорхой дүрэм журмыг боловсруулж засгийн газрын хурлаар шийдвэрлүүлэх юм. 2023 оны эхний зургаан сарын байдлаар гурван мянга гаруй өрхөд ипотекийн зээлийг олгосон. Улмаар цаашид ч ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэвийн олгоно гэв.


Сэтгэгдэл

Би [66.181.161.80] 2023-08-30 18:34:23

Хаан банкинд 03 дугаар сард хүсэлт гаргасан шийдвэр нь хэзээ гарах юм болоо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.