ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 42.3 ХУВИАР ӨСЧЭЭ

Aдмин / Нүүр

Гурав болон түүнээс дээш одтой зочид буудлын салбарын орлого 42.3 хувиар өсчээ

2023 оны эхний хагас жилд зочид буудлын салбарын орлого 221 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 38.1 хувиар өссөн байна. Үүнд гурав болон түүнээс дээш одтой зочид буудлын салбарын орлого 42.3 хувиар, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 25.7 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Зөвхөн зургаадугаар сард зочид буудлын салбарын орлого 49.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 8.2 хувиар өссөн байна.

Тус салбарын орлогын 71.1 хувийг гурав болон түүнээс дээш одтой зочид буудал, 26.4 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.5 хувийг хоёр одтой зочид буудлын орлого бүрдүүлжээ.

2023 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаагаас наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 230 мянган жуулчин хүлээн авч, 324 сая ам.долларын орлого оруулаад байгааг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам мэдээлсэн юм.

Монгол Улсад ирсэн жуулчид дунджаар нийт зардлынхаа 30 хувийг зочид буудалд, 24 хувийг ресторанд, 20 хувийг бараа, эд зүйлс худалдан авахад зарцуулдаг судалгаа гарчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.