Самарт яваад сураггүй болсон 48 настай иргэний цогцсыг олжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Манзуширын-Ам гэдэг газар иргэн Ц 08.27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 13:10 цагт хүлээн авчээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-08-30 09:34:42
богд уул жил бүр самарчидаас авчихдаг шүү дээ.