“Идалиа” хар салхи Флоридаг чиглэжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Флорида муж улсыг чиглэн урагшилж буй дөрөвдүгээр түвшний “Идалиа” хар салхи “маш аюултай” болохыг цаг уурчид анхааруулж байна. Флоридагийн захирагч Рон ДеСантис нүүлгэн шилжүүлэх хугацаа тун бага үлдсэнийг иргэдэд анхааруулжээ. Шуурга эрэг орчмын зарим бүсийг дайран өнгөрөх төлөвтэй байна. Орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө хөрсний гулсалт үүсэж болзошгүй байгаа тул Флоридагийн булангийн эрэг орчимд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Хар салхины нөлөөгөөр Кубад хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Флорида муж улсад онц байдал зарлахыг зөвшөөрчээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Флоридагийн хамгийн алдартай газруудын нэг болох Орландо хот дахь “Walt Disney World”-ын зарим паркийг хаахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, “Typhoon Lagoon” усан парк “цаг агаарын тааламжгүй байдлын улмаас лхагва гарагт түр хаагдана” гэж “Walt Disney” компани мэдэгдлээ. Мөн гольфын талбайнууд, “Fantasia” хүрээлэнг түр хаахаар болжээ. “Walt Disney World”-ын бусад парк хэвийн ажиллах боловч компанийн зүгээс хар салхины чиглэлээс хамааран зохих шийдвэрийг гаргах юм.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.